Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр
Дуу хөгжим

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

Урлаг Урлаг19/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эдит Джованна Гассион 1915 оны энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд Францын Парис хотод төржээ.

Түүний ээж гудамжны дуучин, аав нь акробатчин байв. Зав зайгүй эцэг эх нь охиныг хамаатнууд дээрээ орхидог, эсвэл эмээгийнх нь эрхэлдэг зочид буудалд үлдээдэг байжээ.

Эдит өсвөр наснаасаа гадаа гудамжинд дуулж эхэлжээ. Маш хүчтэй хоолой, дуулах байдал нь түүнийг гудамжны бусад дуучдаас илт ялгаруулж байв.

1935 онд Эдитийг кабарегийн эзэн Луи Лепле анзаарч, түүнд Пиаф (Болжмор) нэр өгсөн байна. Учир нь Эдит жижигхэн, туранхай охин байлаа. Луи түүнд тайзан дээр гарах боломж олгосон. Удалгүй охины тухай Парис хот тэр чигээрээ ярьж эхэлсэн юм.

1930-аад оны сүүлээр Пиаф Францын том тайзнууд дээр дуулдаг, пянз гаргасан, алдартай дуучин болоод байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч дуулсаар, дайны дараа АНУ, Европт аялан тоглолт хийж байлаа.

“Би бүгдийн төлөө дуулдаггүй, би хүн бүрийн төлөө дуулдаг” гэж ярьдаг байлаа.

Түүний хувийн амьдрал тун эмгэнэлтэй. Алдарт боксчин, дэлхийн аварга Марсель Сердантай бараг гэрлэх шахсан гэдэг. 1949 онд Сердан Нью-Йорк руу аялан тоглолт хийж байсан Пиафтай уулзахаар Атлантын далай дээгүүр нисэж яваад осолдож, амиа алдсан юм.

Хоёр ч удаа машины осолд орж, өвчин намдаагч хэрэглэсээр хамааралтай болж, эрүүл мэнд нь ихэд доройтов.

Эдит үхлээс айдаггүй гэдгээ хэлдэг байлаа. “Надад ингэж амьдрах боломж олгосон Бурхандаа баярлалаа. Би 100 хувь амьдарсан, хэзээ ч харамсаж байгаагүй” гэж ярьж байлаа.

Пиаф 1963 оны аравдугаар сарын 10-нд 47 настайдаа Бурханы орныг зорьсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.