Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
2025.12.29
Өнөөдөр бусдад өндөр шаардлага тавих бөгөөд мөн өөрөө ч элдэв гуйлтаас татгалзалгүй тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ өөртөө ямар нэгэн онцгой үүрэг хариуцлага хүлээх хэрэггүй. Ажил дээр таагүй явдал үүсэж, хамт олны уур амьсгалыг эвдэж магадгүй. Ямар нэг нууцыг нээхэд таны хүч чадал хүрэлцэхгүй тул хэт улайрах хэрэггүй.
2025.12.30
Ямар нэгэн таагүй нөхцөл байдалд өртөж магадгүй. Хөндлөнгийн муу нөлөө илэрч болзошгүй. Иймд өмнөх ажлаа нарийн нямбай хянаж үзээрэй. Хамгийн гол асуудалдаа анхаарлаа дээд зэргээр хандуул. Ажлын идэвх, эрч хүч буурна. Энэ өдрийг гэртээ өнгөрөөвөл сайн.
2025.12.31
Зөрчилтэй байх боловч үүнд бас сайн тал бий. Өмнө нь амжуулж чадаагүй ажлаа гүйцээ. Ажил хэрэг санаа бодлоо цэгцлэхэд энэ боломжийг ашигла. Эрүүл мэндээ хамгаал. Ямар нэг өвчин тусвал хүндэрч архагших болно. Сэтгэл санаагаа өндөрт өргөх үйл ажиллагаа зохион байгуул. Амжилт дүүрэн он улиран өнгөрч итгэл дүүрэн хүлээх шинэ он гарах дөхлөө.
ҮХЭР

2025.12.29
Гэрээ хэлэлцээр байгуулах болон чухал бичиг баримт бүрдүүлэх зэрэгт анхааралтай ханд. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа анхааралтай байхгүй бол нэг л эвгүй үйлдэл хэрүүл маргаан үүсгэнэ. Идэвхтэй үйлдэл нь эргэн тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүргэнэ. Хэт их сэтгэл хөөрөл таны ажлыг баллах муу үр дагавартай байна. Ямар нэг төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхий.
2025.12.30
Бусадтай өндөр дуугаар харьцахыг тэвч. Их хэмжээний хөрөнгө мөнгө, ашиг сонирхол татаж буй үйл ажиллагаанд та ялагдах магадлалтай байна гэдгийг бүү март. Саад бэрхшээл, сэтгэл гонсойлгосон үйл явдал гарах магадлалтай. Гэхдээ сэтгэлийнхээ мухарт буй итгэлийг галыг бүү унтраа
2025.12.31
Шинэ оны төлөвлөгөө зохиох нь амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Ажил амьдралд шинэлэг уур амьсгал тун чухал шаардлагатай цаг үе байна. Ихэнх хүмүүс цагийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд шинэ танилууд сонирхлыг тань ихээхэн татах бололтой. Баярын уур амьсгал зонхилох энэ цаг үед хуучны муу дурсамжаа бүү сана. Бүх зүйлийг аль болох эергээр хүлээн аваарай.
ИХЭР

2025.12.29
Хүмүүстэй харилцах хувийн санаачилгаа түшиглэн ажил төрлөө амжилттай шийдвэрлэнэ. Ажил дээр томоохон өөрчлөлтүүд гарч магадгүй. Та ажлаа өөрчлөх талаар нухацтай бодож эхэлнэ. Хэт их ачаалалтай байж өөрийн эрч хүчээ үр ашиггүй ашиглах нь стресст орох шалтгаан болно. Хэт идэвхтэй байх нь сэтгэл хөдлөл болон нойронд таагүй нөлөө үзүүлнэ.
2025.12.30
Та өдрийн турш нойрмог, байдалтай байх болно. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Томоохон арга хэмжээнд сайн дураар оролцсоноор сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болж чадна.
2025.12.31
Хүсэл мөрөөдлөө дагах өдөр. Дуу дуулж, бүжиглэхийг хүсвэл биеэ барих хэрэггүй. Хувийн бизнес эхлэх бол танд урьдчилан тооцоолоогүй зардлуудаас зайлахад хэцүү ч зоригтой байхыг хичээ. Од эрхэс таныг хий дэмий айдсаасаа татгалзахыг зөвлөж байна. Өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулан баярын амралт зохион байгуулахыг хичээ.
МЭЛХИЙ

2025.12.29
Шинэ ажил эхлүүлэх мөн бүтээлч эрч хүчээ гаргах өдөр. Аялах болон ажлын ачаалал авах зэрэг үйл ажиллагаанд сайн өдөр. Таны хийж буй ажилд шүүмжлэл их ирнэ. Шүүмж ихсэх нь байдлыг муутгах боловч таны туршлагатай, туйлбартай зан чанар байдлыг хэвийн болгоход тусална.
2025.12.30
Төлөвлөсөн ажлаа яаралтай хийхгүй бол мөнгө санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамааралтай болно. Мэргэжлийн ажилдаа дур сонирхолтой байж чадвал төлөвлөсөн зүйлийнхээ ихэнхийг өөрөө хийж чадна. Амралт шаардлагатайгаас болоод эрүүл мэндэд асуудал илэрч магадгүй.
2025.12.31
Гэр бүлийн баяр зохион байгуулах өдөр. Дотоод сэтгэлээ төгөлдөржүүлэх, дутагдлаа ялан дийлэхэд таатай. Зугаа цэнгэлтэй холбоотой асуудлаас хол байвал таны үйл ажиллагаа амжилттай байна. Бусдаас магтаал сонсож, урамшуулал авч магадгүй. Баярын амралтаар ч ажлын тактикаа дотроо боловсруулж, төлөвлөгөөгөө биелүүлэх арга зам ол.
АРСЛАН

2025.12.29
Өмнө гаргасан алдаа болон хүлээсэн хариуцлагаас бүү зугт. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хүмүүс асуудлаа шийдвэрлэхэд тань тусална. Ажил хэрэгт ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж, хэрүүл маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ.
2025.12.30
Нөхөрсөг нийтэч байдал хамтарсан үйл ажиллагааг амжилттай явуулах, бодол санаагаа хэрэгжүүлж, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиож хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Харин хэт яарч сандрах хэрэггүй. Өмнөх гомдлоо мартан, харилцаа салсан хүмүүстэйгээ эргэн нэгд.
2025.12.31
Хэрэв эртнээс бэлтгэлтэй байвал шинэ ондоо амар тайван бөгөөд амжилттай орох болно. Төлөвлөсөн төлөвлөгөө болон баярын бэлтгэл сайхан хосолж, гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө санаа сэтгэл тайван баярын ширээ тойрон суухад бэлэн болно. Энэ өдөр хайрт хүмүүстэйгээ цуг хооллож, гэр бүлийн гишүүн байхын халуун дулаан мэдрэмжийг хүртэж баяр баясгалантай байх болно.
ОХИН

2025.12.29
Шинэ хүмүүстэй бодлоготой ярилц. Байнга ямар нэгэн өөрчлөлт хийж байснаараа та дотоод ертөнцөө чөлөөлнө. Мөн зан аашаа сайн эсвэл муу тал руу нь өөрчилж байгаа бол буруу зуршлаа хяна. Хуримтлуулсан туршлага мэдлэгээ бусдад дамжуулах нь таатай байна. Ажлын үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах цаг үе ирнэ.
2025.12.30
Багын андуудтайгаа уулзана. Хуучны харилцаагаа сэргээ. Тэд таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ харилцаа бүрийн цаана ашиг хонжоо байх ёстой юм шиг бодох хэрэггүй. Материаллаг байдал хүндэрнэ. Төлөвлөгдөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө эргэн хянахад хүргэнэ.
2025.12.31
Хэрэв та хамаатнууд болон найз нөхдийндөө зочлохоос төвөгшөөж байгаа бол түр ч болов тэвчих хэрэгтэй. Учир нь шинэ жилийн баяр болж байна. Аль болох бүх зүйлд эергээр хандаарай. Хэрвээ та хэн нэгэнд туслах өртэй бол сайн үйл хэрэг хийж хариуг нь өг. Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул удаан үргэлжилсэн ажиллагаа ихтэй зүйлийг нэг их ядрахгүйгээр гүйцэтгэж чадна.
ЖИНЛҮҮР

2025.12.29
Та өөртөө болон эргэн тойрныхондоо хэт их шаардлага тавьж байгаа юм биш биз. Ийм байр суурьтай байвал өөрийгөө ганцаардуулна. Ийм байдал удаан үргэлжилбэл та хэн нэгэнд тал засаж байж л ажлаа бүтээх шаардлага гарна. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаас бүү нэрэлх.
2025.12.30
Төлөвлөгөө өөрчлөгдөж, амрахын оронд ажлаар дарагдах бололтой. Гэхдээ гэр бүлтэйгээ хамт байж шинэ жилийн баяртаа бэлтгэх нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Хувь заяаны бэлгийг сэтгэл дүүрэн хүлээж ав. Ажил албанд гарах асуудлыг гэр бүлдээ бүү гаргаарай.
2025.12.31
Энэ өдөр гэртээ бат бөх цайзад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Гэртээ муу уур амьсгал бүү бүрдүүл. Хайртай хүмүүстээ халамж хайраар дүүрэн ханд. Өнөөдөр та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Ирж буй шинэ он, босгон дээр чинь хүлээж буй 2026 оны гайхалтай уур амьсгалыг бүрэн дүүрэн мэдэр.
ХИЛЭНЦ

2025.12.29
Энэ өдрийн хандлага өөрийн нөлөөллийн хүрээгээ өргөсгөх, үйл ажиллагаагаа илүү далайцтай явуулах боломжийг олгоно. Танилын хүрээ өргөснө. Таны ёс суртахуун, оюун санааны хэмжүүр өөрчлөгдөнө. Харин хамгийн найдвартай, шалгагдсан хүмүүстээ итгэх нь зөв байх.
2025.12.30
Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр ханд. Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Залуу хүмүүс өөрийн буруугаа хүлээхгүй бол олон хүнтэй муудалцана. Гэхдээ ихэнх хүмүүс эргэн тойрондоо тав тухтай нөхцөл байдлыг бий болгож чадна.
2025.12.31
Зөвхөн өөрийн хүчинд найдаад хэрэггүй гэдгийг сана. Танд найз нөхөд түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно. Гэр бүлийнхээ хүмүүсийг элдэв асуудлаас хамгаал. Залуучууд хайртай хүнтэйгээ болзоход таатай өдөр. Гэр орноо тохижуулах, баярын ширээ засах зэрэг нь бүх хүнд сайн сэтгэгдэл үлдээнэ.
НУМ

2025.12.29
Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Оны сүүл рүү таныг дэмжих ёстой хүмүүсийн эргэлзээг бүү сонс. Ажлын талаарх боломж сайтай саналуудыг зөвшөөрөх хэрэгтэй. Та эрсдэлд орж болно, гэсэн ч ихэнх тохиолдол нааштайгаар шийдэгдэнэ. Өөрийн давуу тал, итгэлтэй байдлаа мэдэрнэ.
2025.12.30
Зөв хоолны дэглэм барьснаар таны бие махбод эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Үүний тулд юу хэрэгтэй байгаагаа мэдэж авахад тань хугацаа хэрэгтэй байна. Найз нөхөд, ах дүүстэйгээ харьцах харилцаа онцгой байна. Одоо эхэлсэн үйл ирээдүйд маш их өгөөжтэй байх болно.
2025.12.31
Шинэ ажил хэргийн талаар нөлөө бүхий танил, дотнын найз нөхөдтэйгээ сайтар ярилцахыг зөвлөж байна. Өнөөдөр хэн нэгэн гэнэтийн боловч ирээдүйтэй нөхцөл санал болгоно. Од эрхсийн эрхшээл таныг нийгэмд эзлэх байр сууриа өөрчлөх боломж олгоно. Баяр ёслолд уригдах нигууртай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна.
МАТАР

2025.12.29
Дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээрүүд, утасны дуудлага энэ бүхэн таныг ядаргаанд оруулах учир биеэ бод. Амлалт өгөхдөө анхааралтай бай. Эрч хүчээ дэмий зүйлсэд бүү зарцуул.
2025.12.30
Таны бэлтгэсэн онцгой бэлгүүд тань хүүхдүүдэд чиглэгдсэн байх болно. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлсээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Ажил хэрэгч бөгөөд анхааралтай бай. Буруу гэж бодож байсан зүйл тань сайхан боломж авчрах ч магадлалтай.
2025.12.31
Энэ өдрийн турш тааламжтай сайн нөхцөл байдал давамгайлна. Үйл ажиллагаагаа амжилттай болгох гэж нэг их хүчтэйгээр дайраад байх хэрэггүй. Зарим нэг эцэс төгсгөлгүй мэт хүлээлт, саатлыг зүгээр л тэвчих хэрэгтэй. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ.
ХУМХ

2025.12.29
Өнөөдөр чухал бичиг баримтынд гарын үсэг зурах болон нарийн төвөгтэй арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зарим зүйл муугаар эргэх магадлалтай. Энэ үед таны санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Зарлага тань орлогоос давж магадгүй тул хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ багасга.
2025.12.30
Хамгийн гол нь баяр дөхсөн үед хувийн харилцаагаа сайхан авч үлдэхийг зорь. Уран бүтээл туурвих болон боловсролоо дээшлүүлэхэд өөрийгөө зориулбал энэ өдөр амжилттай өнгөрнө. Ажил хэрэгт чухал өөрчлөлт гарч, өөрийн санаа бодлыг оруулах шинэ төсөл боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Өмнө нь тулгарч байсан бэрхшээлийн учир шалтгаан ил болно.
2025.12.31
Од эрхэс ажил хэрэгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Ихэнх хүмүүс янз бүрийн асуудалтай тулгарах, алдаа гаргах магадлалтай. Аз жаргал заримдаа жижигхэн зүйл дээр байна. Үр ашигтай эд зүйл худалдан авах боломж гарна. Гэртээ хэрэгцээтэй эд хогшил авах таатай нөхцөл бүрдэнэ. Энэ өдөр бодол санаагаа эерэг зүйлээр дүүргэж, биеэ тоосон байдал гаргахаас зайлсхий.
ЗАГАС

2025.12.29
Аялал гарахад тохиромжтой өдөр. Аль болох олон хүмүүстэй харьцаж бусдын үзэл бодлыг сонс. Муу зуршлаа хаяж, сэтгэлийн хаттай бай. Эрч хүч сайн байх тул аливаа таагүй зүйлүүдийг даван туулж чадна. Хэлэх үгэндээ онцгой анхаарал хандуул.
2025.12.30
Сэтгэл зүйгээ тайван байлгах нь төлөвлөсөн бүхнийг илүү бүтэмжтэй болгож байна. Хайртай хосууд бие биеэ сайн ойлгох өдөр. Гэхдээ хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэж, хайртай хүндээ хайнга хандах бололтой. Баярын үеэр шинэ эрч хүч, амьдралын урам зориг, итгэлтэй байдлыг бие биеэсээ авна.
2025.12.31
Өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ жилийн үдэш бүгдийг аз жаргалтай бөгөөд илүү ухаалаг байлгах болно. Хайр сэтгэлийн харилцаа ерөнхийдөө хэвийн байна. Гэхдээ хоосон хардалтаас зайлсхий. Зарим үед хайртай хүнээ өөрчлөх гэлгүй байгаагаар нь хүлээн авбал та хамгийн аз жаргалтай хүн болно гэдгээ ойлго. Амжилтад хүрэх хүсэл их ч дэмий зүйлд эрч хүч зарах хэрэггүй.

