Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драм тун удахгүй
Нийгэм

Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драм тун удахгүй

Урлаг Урлаг05/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bb87197bf0cf54b2original1639506222014-05-05-10-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг  5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

Өчигдөр бүх зүйл аз жаргалтай байсан тэд анх танилцаж, догдлон, бие биендээ ухаангүй дурлацгаасан  харин өнөөдөр залхсан, уйдсан… Тэд хэрхэн мөнхийн хайрыг бий болгож, өдөр бүрийг өчигдөр шиг байлгах бол?

Нэгэн гэр бүлийн хоёр болох Ричард, Сара нар уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард эхнэр Сарагийн нууц амраг болох Макст өөрийн орон байраа, эхнэрээ үлдээн явж байгаагаар жүжиг эхлэнэ. Өглөө ажилдаа явж орой ажлаас ирэх тэрээр өдөржин юу хийсэн талаар Сарагаас сонирхон асууна. Энэхүү асуултанд тэрээр бүгдийг үнэнээр нь хариулна.

Ричард ч гадуур биеэ үнэлэгч хүүхэнтэй зугаацаж харин Сара гэртээ нууц амрагаа авчирснаар тэд санаанд оромгүй, гэнэтийн, хачирхалтай амьдрал руу шилжицгээнэ. Ийнхүү жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө.

Гэвч нэг л өдөр Сарагийн нууц амраг нь өөрсдийн харилцаагаа дуусгахыг хүснэ. Ричард ч мөн цаашид эхнэрээ хуурах нь утгагүй санагдаж буцаад хэвийн амьдрал руугаа орохыг хүсэх болно.

Жүжиг цаашид санаанд оромгүй байдлаар үргэлжлэх бөгөөд энэхүү жүжиг нь сэтгэлийн ариун нандин, үнэнч мөнхийн хайрын торгон мэдрэмж гэдэг ямар үнэтэй, үнэлж барамгүй зүйлс байдаг тухай өгүүлнэ.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг УДЭТетрт хүрэлцэн ирэхийг урьж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.