Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов
Сонин хачин

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

Урлаг Урлаг07/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Даваа гараг /2026.01.05/-ийн өглөө эрт Токио хотын Тоёосү загасны зах дээр энэ оны анхны дуудлага худалдаагаар аварга том хөх сэрвээт туна 510 сая иенээр (3.2 сая ам.доллар) зарагдаж, дээд амжилт тогтоожээ.

243 кг жинтэй уг тунаг авах дээд үнийг алдарт “Sushi Zanmai” сүлжээ рестораны оператор “Kiyomura Corp” компани санал болгосон байна.

“Энэ оны эхний туна аз авчрах болно” гэж тус компанийн ерөнхийлөгч Киёши Кимүра хэвлэлд ярьжээ. “Тунаны Хаан” хэмээх хочтой тэрбээр жил бүрийн анхны дуудлага худалдаанд өндөр үнэ санал болгодгоороо алдаршсан нэгэн юм.

Кимүра 2012 онд ижил төрлийн туна авахдаа 56.6 сая иен төлж байсан бол 2013 онд 155 сая иенээр авсан нь бүгд тухайн үеийнхээ дээд амжилт байжээ. 2019 онд тэр 333.6 сая иенээр бас нэг дээд амжилт тогтоож байв.

Өнгөрсөн оны анхны дуудлага худалдааны тунаг бас суши рестораны сүлжээ ажиллуулдаг “Onodera” групп 207 сая иенээр авч байжээ.

Өчигдрийн дуудлага худалдааны дараахан өндөр үнэ хүрсэн тунагаар бэлтгэсэн сушигаар Кимүрагийн ресторануудад үйлчилж эхэлсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026
Сонин хачин Урлаг

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026
Сонин хачин Урлаг

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

08/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

09/01/2026

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.