Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ
Дуу хөгжим

“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ

Урлаг Урлаг08/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Европын электроник хөгжийн наадам “EDM” буюу “Tomorrowland” энэ оны арванхоёрдугаар сард Тайланд улсад Ази дахь анхны бүрэн хэмжээний фестивалиа хийх гэж байна. Дэлхийн хөгжмийн салбар дахь өсөн нэмэгдэж буй нөлөө, аялал жуулчлалын өсөлт зэрэг хүчин зүйлийг харгалзан Тайландыг сонгосон аж.

Бельги ах дүүс Ману, Мишел Бийрс нар 20 жилийн өмнө уг фестивалийг анх санаачлан зохион байгуулжээ. Үүнээс хойш тус фестиваль нь дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмуудын нэг болсон. Бельги улсад жил бүр зохион байгуулагддаг тус фестивалийг дэлхийн өнцөг булан бүрээс залуус зорин очдог бөгөөд сонирхолтой, бүтээлч тайз засал, галзуу хэв маягаараа хүмүүсийг татдаг.

2026 оны арванхоёрдугаар сарын 11-13-нд Тайландын Паттаяа хотод тус наадам болно. Зохион байгуулагчдын төлөвлөж буйгаар өдөрт 50 мянга орчим хүн наадамд оролцох аж. Бараг бүтэн жилийн дараа болох ч гэлээ наадмын тасалбарын урьдчилсан захиалга нэгдүгээр сарын 8-наас эхлэх гэж байна. Нэг өдрийн тасалбарын үнэ 5100 батт буюу 161 ам.доллар орчим бол бүтэн гурван өдрийн тасалбар нь 12500 батт буюу 400 ам.доллар болно.

Энэ жилийн фестивалийн үндсэн агуулга, сэдэв, оролцох уран бүтээлчдийн жагсаалт зэрэг нарийн мэдээлэл хараахан гараагүй байна.

“Tomorrowland” фестиваль өмнө нь Азийн зарим хотод зохион байгуулагдаж байсан. Гэхдээ энэ удаад фестивалиа Ази тивд анх удаа бүрэн хэмжээгээр зохион байгуулах гэж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, Бельги улсад ямар байдлаар зохион байгуулагддаг яг тэр жишгээрээ явна гэсэн үг юм.

Тайланд улс зөвхөн энэ онд биш таван жилийн хугацаанд арга хэмжээг зохион байгуулах гэрээг “Tomorrowland”-тай байгуулжээ. Энэхүү наадмаар дамжуулан 21 тэрбум батт буюу 673 сая ам.долларын ашгийг дотоодын эдийн засагт төвлөрүүлнэ гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тайланд улс сүүлийн жилүүдэд хөгжмийн арга хэмжээг нэг бус удаа зохион байгуулсан. Тухайлбал, өнгөрсөн онд “Electric Daisy Carnival”, “Creamfields” олон улсын хөгжмийн фестивалиудыг зохион байгуулжээ. Мөн “Blackpink” хамтлаг өнгөрсөн аравдугаар сард Бангкокт тоглолтоо хийсэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолт хийнэ

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.