Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Өчигдөр” сэтгэхүйн драм өнөөдөр тайзнаа амилна
Уртын дуу

“Өчигдөр” сэтгэхүйн драм өнөөдөр тайзнаа амилна

Урлаг Урлаг07/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_eseirmacndhq5eo1tl6jtc8ld3578766112014-05-07-09-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг өнөөдрөөс буюу  5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа 19 цагаас тоглогдох гэж байна.

Өчигдөр бүх зүйл аз жаргалтай байсан тэд анх танилцаж, догдлон, бие биендээ ухаангүй дурлацгаасан  харин өнөөдөр залхсан, уйдсан… Тэд хэрхэн мөнхийн хайрыг бий болгож, өдөр бүрийг өчигдөр шиг байлгах бол?

Нэгэн гэр бүлийн хоёр болох Ричард, Сара нар уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард эхнэр Сарагийн нууц амраг болох Макст өөрийн орон байраа, эхнэрээ үлдээн явж байгаагаар жүжиг эхлэнэ. Өглөө ажилдаа явж орой ажлаас ирэх тэрээр өдөржин юу хийсэн талаар Сарагаас сонирхон асууна. Энэхүү асуултанд тэрээр бүгдийг үнэнээр нь хариулна.

Ричард ч гадуур биеэ үнэлэгч хүүхэнтэй зугаацаж харин Сара гэртээ нууц амрагаа авчирснаар тэд санаанд оромгүй, гэнэтийн, хачирхалтай амьдрал руу шилжицгээнэ. Ийнхүү жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө.

Гэвч нэг л өдөр Сарагийн нууц амраг нь өөрсдийн харилцаагаа дуусгахыг хүснэ. Ричард ч мөн цаашид эхнэрээ хуурах нь утгагүй санагдаж буцаад хэвийн амьдрал руугаа орохыг хүсэх болно.

Жүжиг цаашид санаанд оромгүй байдлаар үргэлжлэх бөгөөд энэхүү жүжиг нь сэтгэлийн ариун нандин, үнэнч мөнхийн хайрын торгон мэдрэмж гэдэг ямар үнэтэй, үнэлж барамгүй зүйлс байдаг тухай өгүүлнэ.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг УДЭТетрт хүрэлцэн ирэхийг урьж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.