Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой
Дуу хөгжим

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

Урлаг Урлаг14/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

К-попын супер од BTS хамтлаг дөрвөн жил завсарласны дараа тайзнаа эргэн ирж буйгаа зарлан, дэлхийг хамарсан томоохон аялан тоглолт хийнэ гэдгээ албан ёсоор танилцуулсан. Нийт 79 удаагийн, Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос-Анжелес зэрэг хотууд багтсан энэхүү аялан тоглолт нь энэ оны хамгийн томоохон хөгжмийн үйл явдлуудын нэг болох төлөвтэй байна. Учир нь тус хамтлаг 2019 оноос хойш АНУ, Өмнөд Солонгосоос өөр оронд тоглолт хийгээгүй юм.

Тэдний өмнөх аялан тоглолт к-поп хамтлагийн хувьд дээд амжилт тогтоож, дэлхий даяар ойролцоогоор 246 сая ам.долларын тасалбарын орлого олж байв. Мөн BTS нь Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглосон анхны Өмнөд Солонгос уран бүтээлч болсон билээ.

Шинэ аялан тоглолт 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгосын Гоянг цэнгэлдэх хүрээлэнд гурван үдшийн тоглолтоор эхэлж, улмаар Ази, Европ, Америк тивүүдээр үргэлжилнэ.

Тоглолтууд 360 градус, дугуй хэлбэрийн тайзнаа явагдах бөгөөд ингэснээр бүх цэнгэлдэхэд илүү олон суудал гаргах боломжтой ажээ.

Тэд Лондонд долдугаар сарын 6, 7-нд Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд хоёр үдшийн тоглолт хийх юм. Европын хэсэгт Парис, Мадрид, Брюссель, Мюнхен хотууд мөн багтжээ.

Хамтлагийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2027 онд Япон, Ойрх Дорнод болон “бусад бүс нутагт” нэмэлт тоглолтууд зарлагдана гэжээ.

Фэнүүдэд зориулсан тасалбарын худалдаа нэгдүгээр сарын 22-нд эхлэх бол олон нийтэд хоёр хоногийн дараа нээлттэй болно.

“Billboard” сэтгүүлийн мэдээлснээр BTS болон тэдний харьяа “BigHit/Hybe” компани энэхүү эргэн нэгдэлтээс (тоглолт, бараа бүтээгдэхүүн, лиценз, цомог борлуулалт, стриминг орлого зэргээс) нийтдээ нэг тэрбум ам.доллароос давсан ашиг олох боломжтой гэж үзжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.