Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг19/01/2026Шинэчлэгдсэн:19/01/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Долоо хоногийн эхээр стресс болон дарамт ихсэх хандлагатай байна. Од эрхсийн байрлал тийм таатай биш тул орой үдэш ганцаар явахаас зайлсхий. Таныг хувийн ажилд тань хэрэгтэй уулзалт хүлээж байна. Амьдрал дээр хэрэгжүүлэх бодит ажил бүтэмжтэй байх бөгөөд зарим ээдрээтэй нөхцөл байдлаас гарах гарцыг олно. Долоо хоногийн дунд үеэс хойш уран бүтээл хийхэд тохиромжтой тул анхаарлаа сайн төвлөрүүл. Урлагийн хүмүүст гайхалтай боломж гарах болно. Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөөллийг алдахгүйг хичээ. Ажил дээр таны санаа дэмжигдэж, хэрэгжиж эхлэх ба гэрийн ажилд оруулсан хувь нэмэр тань ч үнэлэгдэх болно. Бага зэрэг хичээснээр хийж дуусгаагүй ажлаа дуусгах болно. Нам гүм уйтгартай хандлагыг санаандгүй үйлдлүүд өөрчилж, адал явдалтай дурсамж үлдээнэ. Харин хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар хатуу шийдвэр гаргахад тохиромжтой цаг биш. Анхааралтай бус байснаас янз бүрийн сорилтой нүүр тулах ба тайвшрах хэрэгтэй. Гэхдээ хэрэгтэй үед хариу үйлдэл түргэн хий. Ямар нэг санамсаргүй үйлдэл нь төсөөлж байгаагүй хүнд асуудалд оруулах бөгөөд энэ байдлыг болж өгвөл хурдан намдааж, сөрөг үр дагавраас сэргийл. Хэрвээ хэн нэгэн танд ямар нэг таагүй зан ааш гаргавал ямар хариу үйлдэл хийхээ сайн бодож, асуудалд орохоос сэргийл. Сайн найз тань гомдоовол сэтгэлээр унах хэрэггүй. Өнгөрсөнд үлдсэн таагүй дурсамжаасаа хурдан ангижрах арга барилд суралцаарай. Таны сэтгэл эмзэг байна. Цааш явах замаа олж чадахгүй байгаа бол мэдлэг мэргэжлийнхээ хүрээг тэлэх шаардлагатай. Өөрийн амьдралын хэв маягт тохирсон арга барил сонгохыг хичээгээрэй.

ҮХЭР

Дуусгаагүй ажлуудаа эмхэлж цэгцэлсний дараа энэ цаг үед нэн шаардлагатай байгаа үйл ажиллагааг шинээр эхлүүл. Ажил мэргэжлээрээ амжилт гаргах зөн совин төрнө. Гэхдээ цаг үеийн өөрчлөлтийг илүү мэдрэх хэрэгтэй үе. Одоогийн ажлын байр сууриндаа сэтгэл ханамж бага байвал өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Өөрийн сонирхдог зүйлийн талаарх мэдлэгээ бусадтай хуваалцах нь хүмүүст таатай мэдрэмж төрүүлнэ. Чухал ажил эхлүүлэх гэж байгаа бол гарсан саад бэрхшээлээс болоод сэтгэлээр унаж магадгүй. Гэсэн ч бүх зүйл эхэлсэн тохиолдолд аяндаа ажил үйлс өөдрөг болж, найдаж байсан ашиг орлого авчрах боломжийг танд өгнө. Хамтран ажиллах санал хүлээж авахаар хүлээж байгаа бол боломжоо ухаалгаар ашиглаж, эргэн тойрондоо тав тухтай нөхцөл байгаа эсэхэд анхаарал сайн тавь. Сөрөг холбоо нь таны бие махбодын эрч хүчийг багасган, сэтгэл хөдлөлийг ил гаргах болно. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байх боловч хожмоо муудаж болох юм. Иймд хайрын харилцаагаа үргэлж анхаар. Долоо хоногийн сүүл рүү биеэ тоосон байдал гаргахаас болгоомжил. Мөн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлэхээс ч болгоомжлох хэрэгтэй. Багаар хамтран ажиллахыг чармайх нь үр дүнд таатай байх болно. Бусдын төлөө үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. Цагийг таатай өнгөрүүлэх нь хамт олны дунд таны харилцаа холбоог сайжруулна. Од эрхсийн зүгээс эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Хэрэв өөрөөсөө дорой хэн нэгэнтэй таараах юм бол туслахад бэлэн байх хэрэгтэй болно. Хүмүүстэй санал солилцох үед өөрөө ярихаас илүү бусдыг сонсохыг хичээгээрэй. Од эрхэс таны романтик мөрөөдлийг бодит болгоно. Од эрхсийн нөлөө таныг гадаад үзэмж, гэрийн ая тухаа сайжруулахыг шаардана. Гэр бүлийн гишүүдтэйгээ сайхан харилцаатай байхын тул бусад үед хэцүү байдаг гуйлтыг хүлээн зөвшөөрөх нь ухаалаг хэрэг байна.

ИХЭР

Амьдралын хэв маягаа өөрчлөх цаг. Нарийн мэдрэмжээ өргөжүүлэн, бусдын сэтгэл санааг ойлгохыг хичээгээрэй. Үүрэг хариуцлагадаа эзэн, байж ажил мэргэжлээрээ амжилт олно гэдэг асуудал ихтэй ч дараа нь бахархалтай байх болно. Хүн бүр таныг өөлж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зөв зам дээр зогсож байгаа бол ямар ч хэцүү саад бэрхшээлтэй учирсан сайхан ирээдүйг та өөрийн гараар бүтээх болно. Ажил мэргэжлийн онцлог болон сонирхолтой санаачилгаас хамааран орлого нэмэгдэж болзошгүй. Од эрхсийн эерэг нөлөө ирнэ. Энэ нь танилын хүрээгээ өргөжүүлэхэд тусална. Орлоготой болох шинэ арга олоход эрч хүчээ гарга. Зарим хүмүүс албан тушаал ахих гэж байгаа мэдээ авах болно. Хувийн сонирхол үр ашигтай өөрчлөлт хийх үндэс болно. Хэрвээ хэн нэгэн зааж сургахыг хүсвэл зөвшөөр. Амжилтад хурдан хүрэхийн тулд өөрийн далд нөөц бололцоогоо бүрэн гүйцэд ашиглаарай. Бусдыг дагаж дуурайлгүй, өөрийнхөө ямар онцлогтой гэдгийг бусдад ойлгуул. Яриа хэлэлцээр амаргүй байх бололтой. Хэрэв таныг хуурвал заавал найрсаг зан гаргах гэсний хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчтэй байх болно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал өндөр байх учраас аливаа төсөл хөтөлбөр үр шимээ өгнө. Танд бусдын анзаараагүй боломжийг олж харах мэдрэмж байна. Өмнө гаргасан төлөвлөгөөгөө эхлүүлж, боломжуудыг олж ав. Их эрч хүч зарах уулзалт яриаг энгийнээр шийдэх ч магадлалтай. Өөртөө итгэлтэй байвал сэтгэлийн хөдөлгөөнөө оюун ухаанаар зохицуулж амьдралын сайхныг амтлах болно. Олон төрлийн эмчилгээ, зөвлөгөөнүүдийг сонсож эрүүл мэндэд тустай шинэ төрлийн сувилалд амар. Романтик мөрөөдлөө ажил хэрэг болгон хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлө.

МЭЛХИЙ

Санхүүгийн хүндрэлүүд ард үлдэх тул өөрийн аюулгүй, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх үйлдэл хий. Эрч хүчтэй байх тул дараагийн зорилгодоо хүрэх арга замыг олно. Найз нөхөдтэй холбоотой асуудал гарч мэдэх тул зарим зүйлийн нарийн учрыг тунгаах шаардлага үүснэ. Хөндлөнгийн нөлөөлөл чухал ажил хэрэг, уулзалтад саад болж мэднэ. Бусдын дам нөлөөнөөс болж та ажилдаа төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Энэ үед ажил хэргийн найзууд болон улс төрийн хүрээлэл чухал тус үзүүлнэ. Бусдад нөлөө үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд боломж өндөр байна. Хамт олон эсвэл үйлчлүүлэгч нараа бухимдахад хүргэх үйлдэл бүү гарга. Бусдын санал, шүүмжлэлийг хэт хүндээр тусган авах хэрэггүй. Бусдын ааш занд хэтэрхий мэдрэмтгий хандахаа зогсоох үе. Хүмүүсийн зан чанарын онцлогуудыг хэдий сайн танина төдий чинээ хэрэгцээгүй хариу үйлдлээ багасгана. Гэр бүлийн сайн харилцаа холбоо сэтгэлийн дэм өгөхөд зайлшгүй хэрэгцээтэй байна. Долоо хоногийн сүүл рүү хүлээцтэй байж бусдыг сайн сонсох нь ухаалаг шийдвэр гаргахад тань тусална. Нэгэнт удаан хугацааны турш хүлээсэн бол яагаад дахиад хэсэг хүлээж болохгүй гэж өөртөө хэл. Гэхдээ өөрийн мэдлэг чадвараа байнга шинэ зүйлээр цэнэглэж байж л ажлын амжилт ирнэ. Амьдралын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Энэ үед бусдын тусламж зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй. Найз нөхөр эсвэл эцэг эхийгээ гомдоож сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд биеэ барихыг сануулж байна. Мөн ажилдаа хэт шамдлаа гээд танд гэр бүлийн уур халуун дулаан уур амьсгалыг нөхөж чадахгүй. Иймд гэр бүлдээ анхаарлаа хандуулан, чөлөөт цагаа тэдэндээ зориул. Үр хүүхэд тань юу хүсэж байгааг тойруу замаар ч болов судалж мэдэхэд илүүдэхгүй байх. Жирийн үеийнхээс илүү нийгмийн хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинээр найз нөхөд болон ажлын хамтрагчидтай болох сайхан боломжууд бий болно. Санамсаргүй байдлаар санхүүдээ цохилт болох шийдвэрийг гаргахаас зайлсхий.

АРСЛАН

Хайр дурлалын харилцаа сайн байна. Өөрийгөө хэт үнэлэхээс зайлсхий. Сайн үр дүн хүсэж байвал өөрийн эрч хүчээ илүү онцгой зүйлдээ зориулах хэрэгтэй. Амьдралд тохиолдох энгийн зүйлд ч идэвх санаачилгатай ханд. Том амжилт энгийн зүйлээс ч эхэлж болно. Бүх зүйлд хэт төгс юм уу хамгийн шилдэг нь байхыг хичээх хэрэггүй. Чухал амлалтаа биелүүлэх юм бол давуу талыг олж авна. Ердийнхөөсөө илүү ухаалаг сэргэг байх хэрэгтэй бололтой. Зарим зүйлд эрч хүчээ дэмий барж байхаар давуу талаа ашиглах хэрэгтэй. Гэхдээ тайван бус байдал нэмэгдэх учраас элдэв дүрэм журам хязгаарлалтын эсрэг тэрсүүд зан гаргах хандлагатай. Эмх журамгүй байдал үргэлжилбэл бодсон төлөвлөгөөг тасалдуулах болно. Зохион байгуулалтын арга хэмжээ авахгүй бол үйл ажиллагаатай холбоотой хүндрэл тохиож болзошгүй. Завгүй байсан ч цаг гаргаж гэр бүлийн асуудлаа шийдвэрлэж байх ёстой. Найз нөхөдтэйгээ хэвийн харьцаатай байхын тулд бүх боломжийг ашигла. Долоо хоногийн сүүл рүү бизнесийн гэрээ хэлцэлд саад учрах үед анхаарал болгоомжтой байж, зөн совиндоо итгэ. Ажлыг ачаалал авахаас бүү эмээ. Олон зүйлс анхаарал сарниулах тул сонголт хийхэд амаргүй байх болно. Сонирхолтой үйл явдалд зориулсан төлөвлөгөө зохион байгуулахад тааламжтай. Энэ үйл явдал нь танд дурсамж баяр баясгалан авч ирнэ. Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн хүнтэйгээ учирна. Хэн нэгэн сонирхолтой болзоо санал болговол та дургүйцэх хэрэггүй. Эцэг эх арслангууд үр хүүхдүүдийнхээ дархлааг сэргээх тал дээр анхаар. Хувийн амьдрал дахь үүрэг хариуцлагаа нухацтай бодоход тохиромжтой. Гэр орондоо хэрэгцээтэй эд хогшил худалдан авах нь танд амьдралын сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө.

ОХИН

Өөр үнэлэмжтэй хүнтэй харилцахад хэцүү байх бөгөөд тийм хүмүүстэй ажил хэргийн хэлэлцээр хийх хэрэгтэй болж магадгүй. Бусад хүмүүсийн нийтлэг хандлагыг олж харахыг хичээ. Од эрхсийн нөлөө таны оюун санаанаас илүү зөн мэдрэмжийг дэмжиж буйг санаарай. Ажил ихтэй байх бөгөөд элдэв зар сурталчилгааны саналуудаас болж сэтгэл санаа хоёрдож магадгүй. Сонголт хийх шаардлага улам нэмэгдэнэ. Ямар нэг арга хэмжээний удирдагчаар сонгогдох боломж бага байгаа бол бухимдаад хэрэггүй. Энэ үе бол удирдлагыг гартаа оруулахад зохистой цаг биш. Нэр хүндтэй хүмүүстэй хамтран ажилласнаар шинэ боломж гарч ирэх болно. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх бололтой. Худалдаа наймаа хийх бол төлбөрөө шилжүүлэхдээ анхааралтай бай. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санал авна. Худалдааны ажилд эрсдэлтэй саадыг амжилттай давна. Өөрийн хүндэтгэдэг хүнд өөрийгөө ойлгуулж, санхүүгийн дэмжлэг авч магадгүй. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчтэй байж оновчтой шийдвэр гаргана. Гэхдээ аливаа асуудлыг туйлширсан хандлагаар шийдэхээс зайлсхий. Сэтгэл түгшээсэн нөхцөл байдалд орохгүйн тулд эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил. Бусдын сайхан үгэнд хууртах эрсдэл байна. Өр зээлийн тооцоонууд тань шаардлага хангахгүй байгаа бол сайн мэргэжилтэнд итгэх хэрэгтэй бололтой. Ямар ч холбоо хамааралгүй гэж бодсон зүйлс амьдралд тань нөлөөлж мэднэ. Хамтран ажиллагчтайгаа муудалцах, ханьтайгаа үл ойлголцох зэрэг байдал үүсэж болно. Хайрын харилцаанд хосууд бүхий л зүйлээ хоорондоо хуваалцах хэрэгтэй ч энэ тал дээр асуудал гарч ирэх болно. Хайр дурлалд сэтгэл хөдлөл давамгайлна. Гэр бүлийнхэн, үр хүүхдүүдтэйгээ сөргөлдөхгүй байхыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР

Ямар нэг чухал өөрчлөлт хийх бол гол ажлаа өөр хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Өөрийн гаргасан гол шийдвэр үр дүнд хүрвэл та сэтгэл хангалуун байх болно. Харин ердийн ажил хэрэгт өөрийгөө хэт хүчлэлгүй, болох ёстой зүйл цаг нь ирэхээр жамаараа биелнэ гэдэгт итгэ. Өөртөө итгэх хүч их байгааг ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Гэхдээ биеэ тоох байдлаа хойш нь тавьж байж үр ашигтай ажиллаж чадна. Мөн дэмий зүйлд мөнгө үрэхээ багасгахыг од эрхэс зөвлөж байна. Олон сайхан үйл явдал тохиолдоно. Өөртөө итгэлтэй байдал өндөр байж таны төлөвлөгөөнд байгаа бүхэнд эерэгээр хандах боломж олгож байна. Хэрэв танд ямар нэгэн онцгой авьяас чадвар байдаг бол түүнийгээ амжилт гаргах хүртлээ зогсолтгүйгээр ашиглаарай. г Анхаарал татам бизнесийн санал таны зорилтонд ахиц дэвшил авчирна. Харин хууран мэхлэх замаар зорилгодоо хүрэхээс эрс татгалз. Юу ч тохиолдож байсан зорьсон зорилгоосоо ухрахгүй гэсэн хүсэл тэмүүлэл тань хориотой, буруу зам сонгоход хүргэж болзошгүй. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж ойр дотны хүмүүстэйгээ муудалцахад хүргэж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү оюун санааны хувьд цэвэр тунгалаг байх нь хайр дурлалын болон олон талын нөхөрсөг харьцааг олж авахад тусална. Ердийн өдөр тутмын үүргүүд бага зэрэг орхигдвол дараа нь танаас илүү их ачааллыг шаардах болно. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтанд хүрэхгүй бололтой. Эрүүл мэндийн байдлаа сайжруулахад анхаар. Хир их идэвхтэй байна төдий чинээ бусадтай харьцаа холбоо тогтоох нь хурдан байх болно. Ингэснээр танилын хүрээ тэлж ашигтай үйлчлүүлэгч, шинэ саналыг олж авч чадна. Гэхдээ таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Хувийн нууцаа чандлан хадгал. Хайртай хосуудын хооронд маргаан гарч болно болзошгүй. Гэр бүлийнхэндээ захирагдахгүйгээр өөрийнхөө дуртай зүйлийг хийж ч магадгүй. Учир нь та шийдэмгий няцашгүй байж чадна. Зарим талаар мөнгө олох, эд хөрөнгийг арвижуулах нь амархан болж ирнэ. Гэхдээ хэрэгтэй үед нь толгойгоо амрааж хайртай хүмүүсдээ, гэр бүлийнхэндээ цаг гаргаарай.

ХИЛЭНЦ

Сонирхолтой өөрчлөлт танд урам зориг өгөх бөгөөд баяр хөөр шинэлэг орчныг бий болгоно. Олон нийтийн арга хэмжээ таны сонирхлыг татах бололтой. Үр бүтээл их байх тул та сэтгэл ханамжтай байх болно. Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ танилуудтай болоход сайн. Зарим хүмүүс санаандгүй шагнал урамшуулал авах болно. Магтаалын үгнээс ихээхэн баяр баяслыг мэдрэх бөгөөд чин сэтгэлийн эсэхэд нь эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хир хэмжээгээ алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Зарим хүмүүст төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлага танд дарамт болж магадгүй.Хийсэн буруу үйлдэлдээ дараа нь гэмшихгүйн тулд ойлгомжгүй нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Од эрхсийн зүгээс мөнгө санхүүгийн тал дээр холимог нөлөөлөл үзүүлэх болно. Мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрэглүүлэхээс татгалз. Гэхдээ өрөвч зантай хүмүүс тусламж, дэмжлэг хэрэгтэй болсон хүнд гараа сунгахад хэзээд бэлэн байх бололтой. Энэ нь найз нөхдөдөө тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа мэт мэдрэмжээс болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай. Сэтгэл зовоосон нөхцөл байдал үүссэн бол найзуудтайгаа хамт байж сэтгэлээ хуваалцах нь таагүй байдлыг зөөлрүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгч хүмүүсийн хувьд бусдыг өөртөө татах чадвар өндөр байх тул ирээдүйтэй үйл ажиллагааг санаачил. Амрах завгүй ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэндэд асуудал гарч магадгүй. Сэтгэл зүйгээ хянаж байх нь эрүүл мэндэд таатай нөлөөлөх болно. Уур уцаар, хорсол бухимдлаа аль болох хурдан март. Гэр орноо тохижуулах засварын ажилд сайн. Аж ахуй ажил хийх явцад авьяас чадвараа ашигла. Санхүүгийн боломж хайж буй хүмүүс сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний худалдан авалт хийх нь гэр бүлийн амгалан тайван байдлыг бусниулна. Үнэтэй эд зүйл худалдан авахаас зайлсхий. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг гаргахаар төлөвлөөрэй. Мөн өөрийн хувийн орон зайгаа бий болгохын тулд амрах цаг гарга.

НУМ

Олон нийтийн үйл ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд цуврах болно. Чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэгт нэгдэх нь шинэ найзуудтай болоход тус болно. Оюун санаагаа өдөөн урамшуулахыг хүсэж байгаа хүмүүс өөрсдийгөө сонирхолтой, ухаантай найз нөхдөөрөө хүрээлүүл. Найз нөхөд хамтрагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай. Найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаанд элдэв асуудал гарахгүй. Гэхдээ бизнесийн асуудал дээр бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Бусдын дэл сул яриа, худал үгэнд огт итгэж болохгүй. Хэрэв та хүнийг хэн бэ гэдгийг нь таньж чадахгүй байгаа бол зөн совиндоо итгэхэд болно. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Биелүүлж чадаагүй амлалт, амжаагүй ажлаа биелүүл. Нууцлагдмал сонирхолтой ид шидийн гэмээр зүйлсийг судлахад тохиромжтой үе. Эргэн тойронд байгаа юмсаа эмхэлж цэгцэл. Долоо хоногийн сүүл рүү зарим хүмүүс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа зугтахын тулд шалтаг хайж байж болох юм. Гүн ухааны итгэл үнэмшил тань таны ухамсарт мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгоно. Чухал байсан зүйл өмнөх шигээ ач холбогдолтой байхаа болино. Өөрийгөө тайвшруулах зарим нэг өвөрмөц арга барил хэрэгтэй өдөр бололтой. Гэр бүлийн асуудал хувирамтгай байна. Зарим нэг нь энгийн ахуйн зөрчил бол зарим нь эртний гомдлын ул мөр байх магадлалтай. Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгээ мэдрүүлж эхлэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ хамт танил газруудаараа богинохон аялал хий. Орлого багатай байгаа хүмүүсийн хувьд үнэтэй эд хогшил худалдаж авах хүслээ зүгээр л мартаж орхи. Гэр бүлийн болон өмч хөрөнгийн ихэнх асуудал амжилттай зохицуулагдах болно.

МАТАР

Од эрхсийн нөлөө танд том зорилгоо гол болгоход нөлөө үзүүлнэ. Ингэснээр шинэ эрч хүч, урам зоригийг мэдрэх болно. Гэхдээ амьдралын эрч хүч тийм ч өндөр түвшинд биш байна. Түргэн шийдэхэд хэцүү сонголт ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Урьд нь мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр, өр төлбөрөө олж авах хүнд байх болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Олон гэнэтийн үйл явдал болно. Ойр дотнын хүмүүсийн тань хэрэгцээ шаардлага таныг нэлээд дарамтад оруулах хэдий ч шийдвэрлэх арга хэмжээ авах гэж яарах хэрэггүй болов уу. Ажил төрлийн арга барил эсвэл удаан хугацааны турш дагаж мөрдөж ирсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахуйц ямар нэгэн үйл явдал болох төлөвтэй. Их хичээсэн ч авьяас чадвараа бүрэн дүүрэн харуулж чадахгүй бололтой. Зарим асуудал өөрөө аяндаа шийдэгдэх хүртэл түр хүлээхийг зөвлөж байна. Яарсан шийдвэр том алдаанд ч хүргэж магадгүйг анхаар. Анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үзэж байвал элдэв уулзалтыг цуцлахаас бүү санаа зовоорой. Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход тааламжгүй. Долоо хоногийн сүүл рүү тасарсан харилцаагаа сэргээхэд таатай байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл болон бизнесийн харилцааг ч сайжруулах алхам хийхэд таатай байх болно. Гэхдээ удаан хугацааны турш таныг үнэлээгүй хүмүүсийн араас гүйгээд хэрэггүй. Гүйцэтгэж чадахаасаа илүү их хариуцлага үүрэх бололтой. Ямар нэгэн шинэ зүйл туршихаас татгалз. Гэхдээ эерэг үр дүнгийн төлөө хэт амиа бодсон зан гаргаж магадгүй. Зорилгоо алхам алхмаар нь тодорхойлж түүндээ бага багаар хүрэх нь чухал болохыг санах хэрэгтэй. Хэн нэгэн танд нөлөөлж, гэнэтийн шийдвэр гаргуулахаас зайлсхий. Гэр бүлтэй холбоотой асуудалд их санаа зовох хэрэггүй. Цагийг өөртөө болон найз нөхдөдөө зориулахаар төлөвлө. Бусдыг байнга хянаж чадахгүй тул итгэлтэй нээлттэй байх нь сайн үр дүнд хүрэхийг анхаар.

ХУМХ

Аливаа үйл хэрэгт өөрийн боломж чадварыг хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Онц шаардлага гараагүй бол ямар нэгэн гэнэтийн зүйл хийхээс зайлсхий. Ажил мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ч цаашид сайн сурч, судлах нь амжилтын үндэс байна. Өөрчлөлт хийх нь танд хэцүү байвал заавал том биш энгийн зүйлсээс ч эхэлж болно. Зарим сэтгэл шархлуулсан дурсамжуудаа зүгээр л мартах хэрэгтэй. Одоо байгаа амьдралаа энгийнээр сэтгэл хангалуун хүлээн авах нь сайхан амьдрахад туслах болно. Саад бэрхшээлтэй нүүр тулсан ч эрэл хайгуул сайн хийвэл амжилт хамт байх болно. Зарим үед азаа туршаад үзэхээс эмээх хэрэггүй. Оргил өөд гарахад боломжууд нээлттэй байна. Дотоод тогтворгүй зан чанараа нөхцөл байдлаас зугтах шалтгаан болгох хэрэггүй. Эрүүл мэндээ онцгой анхаар. Өөдрөг амьдрахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэ. Долоо хоногийн сүүл рүү ажлын хамтрагч нартаа хувийн зорилго болон үзэл бодлоо илэн далангүй ярихыг хичээгээрэй. Ажилдаа амжилт гаргахаар зүтгэж байгаа хүмүүс хэрэгтэй хэрэггүй адал явдлаас хол байсан нь дээр байх. Хов живээс ангид байх нь танд хүндлэлийг авчирч чадна. Үл тайлагдах сэтгэлийн түгшүүр нь сонирхолтой боловч таагүй мэт уур амьсгалтай болгоно. Чухал шийдвэр гаргахад сэтгэл санаа хоёрдож магадгүй. Сайтар бодож үзвэл ямар нэгэн өөр юм хийхийг үнэхээр хүсэж байгаа ч бүрэн итгэлгүй байна. Бүтэхгүй төлөвлөгөө зохиохоо боль. Амьдралд гэнэтийн санаанд ороогүй зүйл тохиолдох бөгөөд та гайхаж алмайрах болно. Од эрхсийн нөлөөгөөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийн ангилал их ач холбогдолтой байна. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой зарлагыг гаргаж байх хэрэгтэй. Дэмжлэг тусламж авсан хэн нэгэн итгэлийг тань хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хяна, бусдад хэт их бүү итгэ.

ЗАГАС

Од эрхсийн хөдөлгөөн таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Мөнгөтэй болгоомжтой харьцахгүй бол санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Санхүүгийн асуудлуудаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах бол танд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Алс газар явахыг хүсэх бөгөөд та аян замд гарахад бэлэн байгаа эсэхээ шалга. Энэ үед бүтээлч төсөл болон зар сурталчилгаанаас ашиг орлого олох болно. Анхааралтай судалж байсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой цаг үе. Бага зардлаар их зүйл хийх боломж гарна. Харин нөлөө бүхий хүмүүсийн хамааралд орох аюул байгааг анхаар. Амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Өөрийн эрч хүчийг дэмий зүйлд зарцуулалгүй, үр дүн гарах магадлал ихтэй ажилдаа илүү анхаар. Харин хэт өндөр шаардлага өөртөө ч, бусдад ч бүү тавь. Бусдыг үг дуугүй захирагдаж байхыг бүү шаард. Ажил хэргийн шийдвэрүүдээс бодит үр дүн хүлээ. Ажлын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Өрсөлдөөнд давамгайлах боломжийг сайн ашигла. Долоо хоногийн сүүл рүү шургуу тэвчээр болон нягт нямбай байдал шаардсан ажлыг та биелүүлж чадна. Амьдралд тус болно гэж тооцсон үйл ажиллагаанд оролцох боломжтой. Банк санхүүгийн асуудлаар харилцдаг хүрээгээ тэлэх ашигтай боломж олдох болно. Харин хөрөнгө мөнгөний төлөө хүмүүстэй маргалдах гэсний хэрэггүй. Өөрийн давуу тал үүсгэх хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Зарим хүмүүсийн хувьд амьдралаасаа урам зориг авахад хүндрэлтэй байж болох юм. Гэр бүлдээ хүлээсэн үүргээ бүү умарт. Ойр дотнынхонтойгоо харьцахдаа эелдэг байдлаа хадгал. Өөрийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг хянаж чаддаг байх нь чухал.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

12/01/2026
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

05/01/2026
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын нэгдүгээр сарын зурхай

02/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ThunderZ-ийн “Гэгээн” дуу цацагдсанаас хойш “Оройгүй сүм” романы борлуулалт нэмэгджээ

19/01/2026

Хонконгийн жүжигчин Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ

19/01/2026

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Монголын зохиолчдын эвлэлийг Д.Нямдорж удирдана

19/01/2026

“Татьяна” жүжгийг тайзнаа толилуулна

19/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.