Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Лизагийн сурталчилсан “Улаан бадамлянхуйн тэнгис”-ийн аялал жуулчлал огцом өсөв
Аялал жуулчлал

Лизагийн сурталчилсан “Улаан бадамлянхуйн тэнгис”-ийн аялал жуулчлал огцом өсөв

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Blackpink” хамтлагийн гишүүн Лисз Тайландын “Улаан бадамлянхуйн тэнгис” хэмээх аялал жуулчлалын бүсийн зочдын тоог огцом нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Албаныхан энэ жилийн бадамлянхуа цэцэглэх улиралд 120 мянга хүртэл жуулчин хүлээн авах төлөвтэй байгаагаа мэдэгдлээ.

Тайландын Удон Тхани мужийн Кумпхавапи дүүрэгт байрлах уг намагт нуур нь улирлын чанартайгаар ягаан бадамлянхуа цэцэгсээр бүрхэгддэгээрээ алдартай бөгөөд ихэвчлэн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд оргилдоо хүрч, жил бүр олон жуулчин татдаг.

Харин энэ жил Тайландын Аялал жуулчлалын газар (TAT)-аас хэрэгжүүлсэн, Лизаг оролцуулсан сурталчилгааны кампанит ажлын дараа жуулчдын сонирхол эрс өссөн гэж албаны хүмүүс болон орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид онцолжээ. Энэхүү кампанит ажил нь Тайланд болон гадаадын жуулчдад төдийлөн танигдаагүй газруудыг сурталчлах зорилготой байсан талаар “The Nation” мэдээлсэн байна.

Түүнчлэн 2025 оны аравдугаар сард Лизаг Тайландын дэлхийн хэмжээний аялал жуулчлалын элчээр томилсон нь түүний алдартай байдал болон түүний тоглосон, Тайландад зураг авалтыг нь хийсэн, HBO-ийн “The White Lotus” цувралаас үүдэлтэй сонирхлыг ашиглах зорилготой алхам байсан гэж үзэж байна. Аялал жуулчлал, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Наттхрия Тхавивонг жуулчдын сонирхол, өсөлтийг “Лизагийн нөлөө” (Lisa effect)-тэй шууд холбон тайлбарлажээ.

Тайландын Аялал жуулчлалын газрын захирагч Тхапани Киадпайбулын хэлснээр “Улаан бадамлянхуйн тэнгис”-ийг голчлон тайланд жуулчид зорьдог. Харин энэ улиралд гадаадын жуулчдын эзлэх хувь нь дотоодын жуулчидтай бараг тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Энэ нь хилийн чанад дахь сонирхол тодорхой хэмжээнд тэлснийг харуулж байна” хэмээн онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвлийн аялал жуулчлал ба соёлын менежментэд Европын туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцов

18/06/2026
Аялал жуулчлал Урлаг

“Тэнгэр” олон улсын наадам энэ сарын 12-14-нд болно

14/06/2026
Аялал жуулчлал Урлаг

Палеонтологийн дурсгалт Өөш шахлаг

28/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.