Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Адууны соёл, бэлгэдлийн 200 гаруй ховор үзмэрийг дэлгэлээ
Өв соёл

Адууны соёл, бэлгэдлийн 200 гаруй ховор үзмэрийг дэлгэлээ

Урлаг Урлаг03/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд өчигдөр нээлээ.

Тус музейн мэдээлснээр, үзэсгэлэнд сар шинийн баярыг угтан музейн сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол их цам” төслийн удирдагч, соёлын гавьяат зүтгэлтэн С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын адууны соёлын бэлгэдэл, морин шүтээнийг цогцоор нь харуулж байна.

Үзэсгэлэнд адууны соёлд холбогдох бурхан шүтээн, шашны эд хэрэглэл, монгол зураг, баримал зэрэг урлагийн ховор нандин бүтээл, адуу малын тоног хэрэгсэл зэрэг 200 гаруй үзмэр дэлгэжээ. Адуу, морин шүтээн, бэлгэдлийн уялдаа холбоог сэдэвчилсэн, цогц байдлаар хүргэхийг зорьж буйгаараа онцлог юм.

Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл, хүүхэд багачууд, судлаачид, гадаад дотоодын жуулчдад зориулсан соёлын ач холбогдол бүхий тусгай үзэсгэлэн юм.

“Өнө мөнхийн молор эрдэнэ” үзэсгэлэнгээс монголчуудын адуутай холбоотой шүтлэгийн уламжлал, бэлгэдлийн сэтгэлгээг нэгэн дор цогцоор нь мэдрэх боломжтой.

Уг үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

21/08/2026
Өв соёл Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026
Өв соёл Урлаг

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.