Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Golden” дуу “Грэмми”-ийн шагнал хүртсэн анхны к-поп дуу болов
Дуу хөгжим

“Golden” дуу “Грэмми”-ийн шагнал хүртсэн анхны к-поп дуу болов

Урлаг Урлаг02/02/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос Анжелес хотын “Crypto.com” аренад хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах 68 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол боллоо.

Энэ удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолд реппер Кендрик Ламар хамгийн олон төрөл буюу 9 төрөлд нэр дэвшжээ. Түүний араас Лэди Гага, Жек Антонофф, Cirkut  нар тус бүр 7 төрөлд, Bad Bunny, Сабрина Карпентер, Сербан Генеа, Леон Томас нар тус бүр 6 төрөлд нэр дэвшсэн байна.

2025 оны зун нээлтээ хийж, Netflix стриминг үйлчилгээний хамгийн олон үзэлттэй киногоор тодорсон “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кинон дээр гардаг Huntr/x охидын хамтлагийн дуулсан “Golden” дуу Визуал контентын Шилдэг дууны төрөлд ялагчаар тодорч, Грэммигийн шагнал хүртсэн анхны к-поп дуу болжээ.

Өнгөрсөн 8 дугаар сард “Golden” Billboard Hot 100 чартыг тэргүүлж, 1 дүгээр сарын эхээр болсон “Golden Globes” шагнал гардуулах ёслолоос Шилдэг дууны шагналыг хүртсэн билээ. Түүнээс гадна Ejae, Одри Нуна, Рей Ами нарын дуулсан эл бүтээл 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн анхны к-поп дуу болоод байгаа юм.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026

Холливудын романтик киноны хатан хаан Жулия Робертс 59 нас хүрлээ

28/10/2026

Өнөөдөр жүжигчин П.Баттөрийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.