Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Залуучуудын өргөн чөлөө”-нд унадаг дугуйн замыг барьж байгуулах саналыг хүргүүллээ
Сонгодог уран зохиол

“Залуучуудын өргөн чөлөө”-нд унадаг дугуйн замыг барьж байгуулах саналыг хүргүүллээ

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
39c1c8a00e8c555ab86d15a3a740fdb0527616522014-05-13-08-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох чиглэлээр 2013 оноос эрчимтэй ажиллаж 25 000 гаруй иргэдийн санал хүсэлтийг үндэслэж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг” – ээр дамжуулж УИХ – ын  намрын чуулганд өргөн барьж дэмжлэгийг авсан бөгөөд НИТХ руу шилжүүлсэн юм.

Улмаар “НИТХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”–ээр дамжуулан НИТХ-д өргөн барьж дэмжлэгийг авсан. Тиймээс нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж эхний ээлжийн дугуйн замын ажлыг энэ жил эхлүүлэхээр болсон юм. Цаашид дан ганц улсыг хараад суухгүйгээр өөр ямар боломж бололцоо байгааг судалж шинээр баригдах, засвар шинэчлэл хийх замуудад унадаг дугуйн замыг оруулах саналыг НАЗГ, НЗДТГ-т хүргүүлээд байгаа юм байна.

Эхний ээлжинд МУИС, ШУТИС болон бусад салбар их дээд сургуулиуд байрлаж оюутан залуус их хэмжээгээр зорчдог зам болох хуучнаар “Залуучуудын өргөн чөлөө”-г “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-өөр шинэчилж, өргөсгөж байгаа энэхүү замын ажилд унадаг дугуйн зам барьж өгөх саналыг хүргүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд 74 метр гүүр болон 0,9 км авто зам хийгдэх юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.