Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтай ятгыг дуурьсгах их ёслол” болно
Нийгэм

“Алтай ятгыг дуурьсгах их ёслол” болно

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cover-145153-12566016405497412192014-05-10-13-09[www.urlag.mn]9825352752014-05-13-14-21[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Алтай ятгыг дуурьсгах их ёслол бол дэлхийн хөгжмийн түүхийн талаарх таамгыг нэг тийш болгох үйл явдал юм. Монгол Алтайгаас олдсон хөгжмийн зэмсэг нь 1400 жилийн өмнө бид хөгжмийн өндөр боловсролтой, хөгжим урлах технологитой хүмүүс байжээ гэдгийн баталгаа юм.

Дэлхийн дөрвөн далайн яг голд нь орших Алтайн нурууг орчин цагийн философичид, астрономчид, антроплогичид дэлхийн соёл иргэншлийн нэг өлгий гэж үзэж байна. Цаашдаа хүн төрлөхтний шинэ оюун мандалын иргэншлийн гол цөм нь байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлдэг.

Алтайн нурууны бас нэг гол хөгжмийн зэмсэг болох модон цуур бидэнд мянга мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн өөрийн тогтсон хөгжимддөг аятай. Модон цуур нь баяжиж хөгжөөгүй ердөө гуравхан нүхтэй уламжлагдсаар байгаад л өнөөдрийг хүрсэн. Нэгэнт тоглодог арга хэлбэрийн хувьд өөрчлөгдөөгүй учраас модон цуурыг хүн төрөлхтний хөгжмийн өвөг, тоглодог тэр аялгуу нь (Ээрэм голы урсгал) хүн төрөлхтний анхны хөгжмийн зохиол гэсэн гаргалгаа гарч байгаа юм.

Тэгэхээр Алтай нурууныхан дэлхийн анхны хөгжмийн зохиолыг одоо хүртэл хэвээр нь эгшиглүүлж авч үлдсэн үндэстэн юм. Бас Алтай ятга хөгжмийн зэмсэг олдоод байна. Алтай ятгыг 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олжээ. Уг зэмсгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед Монголчууд хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.Тэгэхээр бид нар дэлхийн хөгжмийн сэтгэлгээний, хөгжмийн бүтээлийн оргилын эхэн үеийг Алтайн нуруунд үүсжээ гэж дүгнэж болно.

Энэ сарын 16 буюу баасан гарагт уг хөгжмийг олсон хүн, сэргээн зассан хүн, одоо хөгжимдөж байгаа хүмүүсийн ач гавъяаг дуурсгахын сацуу Алтай ятгыг монголчуудад танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриан дор АСА циркт зохион байгуулах юм.

Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/ нар ажиллана. Мөн нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ёслолд оролцох болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.