Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Унадаг дугуйн линзингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлт гаргалаа
Сонгодог уран зохиол

Унадаг дугуйн линзингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлт гаргалаа

Урлаг Урлаг15/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f9d659123d11ad7f23e865d6be1d52ef2470066672014-05-13-08-59[www.urlag.mn]5300123932014-05-15-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигч байгууллагуудтай хамтран УИХ-д өргөн барьж, нийслэлийн төсөвт суулгаж, энэ онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдан, хэд хэдэн газар унадаг дугуйн зам барихаар болсон.

Залуучуудад унадаг дугуйн хэрэглээг хэвшил болгох спирт биш спортыг сонгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гээд нөхцөл боломжоор хангах ажлуудыг унадаг дугуйн төслийн багийнхан судлаад, хийгээд явж байгаа юм. Саяхан МЗХ, замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олон нийтэд таниулж, мэдээлэл сурталчилгааг хамтран явуулах, замын хөдөлгөөний дүрэм, осол эндэлгүй зорчих, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг боловсруулан МЗХ-ны МСОНХГ-аар дамжуулан олон нийтэд хүргэх, жолооны сургалтанд дугуйтай зорчигчтой хэрхэн харьцах талаар сургалтын модуль оруулах гэх мэт олон талаар хамтарч ажиллахаар болсон байна.

Мөн унадаг дугуйн лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтийг Хаан, Голомт, Улаанбаатар, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад, даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтийг Монгол даатгалд хүргүүлсэн байна. МЗХ залуучуудыг спортод элэгтэй болгох бүхий л ажлыг 2012 оноос эхлэн хийж, олон аянуудыг өрнүүлж, сошиал ертөнцөөр залуучуудыг тасралтгүй уриалж байдаг нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өдөр бүр спортын тухай жиргэдэг бөгөөд өнөөдөр “Залуус эрүүл мэндийн даатгалаараа фитнесд явдаг, спортын тоног төхөөрөмж, дугуй НӨАТ гааль төлдөггүй, gym орлогын татвар төлдөггүй болохыг дэмжье” гэсэн байсан юм.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.