Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хашлага налсан хүн чулуу
Археологи

Хашлага налсан хүн чулуу

Урлаг Урлаг22/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт археологийн үнэт олдвор болох хашлага бүхий хүн чулуу бий. Уг дурсгалыг нутгийнхан “Үхэр чулуутын хөндий” хэмээн нэрлэдэг.

Дөрвөлжин тахилын байгууламжийн төв хэсэгт урагш 45 градусын налуутай хөшөө чулуу байрлах бөгөөд уг байгууламжийн зүүн талд хашлага налсан хүн чулуу бий. Хүн чулууны толгойг бөөрөнхий хэлбэртэй болгон зассан нь түүнийг хүн чулуу болохыг илтгэх бөгөөд нүд, хамар, гар зэрэг хүний эрхтнийг дүрсэлсэн ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй.

Хүн чулуу нь 105 см өндөр, 27 см өргөн, 13 см зузаантай. Түүний зүүн талын хашлага чулуун дээр гурван янгирын дүрсийг доош харуулан сийлжээ. Харин хөшөө чулуу нь 228 см өндөр, 57 см өргөн, 6 см зузаантай бөгөөд хашлага байгууламж нь нийтдээ 270×270 см хэмжээтэй байна.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт археологийн хайгуул, судалгаа хийж, түүхийн олон үед холбогдох булш, хиргисүүр, хөшөө чулуу, буган чулуун хөшөө, хүн чулуу, хадны зураг зэрэг нийт 4951 дурсгалыг шинээр илрүүлж, баримтжуулан бүртгэсэн судалгаа бий.

Эрдэнэ сум аймгийн төвөөс 250 км орчим, Улаанбаатар хотоос 946 км зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026
Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.