Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ
Сонин хачин

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

Урлаг Урлаг20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн өмнөд эрэг дээрх хосуудын дунд “Хайрын нум” хэмээн алдаршсан байгалийн тогтоц Валентины өдөр хүчтэй шуурганы үеэр нуржээ.

Faraglioni di Sant’Andrea хэмээх энэ газар нь Италийн “гутлын өсгий” гэгддэг Саленто хойгийн хадархаг эрэгт орших байгалийн чулуун нум юм. Олон зууны турш дурлалт хосууд энд ирж гэрлэх санал тавих, ойн баяраа тэмдэглэлэг уламжлалтай байжээ. Домогт өгүүлснээр, уг нумын доор үнсэлцсэн хосуудын хайр мөнхөрдөг гэж үздэг байв.

Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн өмнөд хэсгийг дайрсан хүчтэй шуурганы үеэр нумын эмзэг бүтэц нурж, овоолсон нуранги болон хувирчээ.

Нурсан нумын ойролцоох Меледугно хотын дарга Маурицио Чистернино CNN-д ярихдаа, энэ явдал нь “Салентогийн нэр хүнд болон аялал жуулчлалд хүнд цохилт болсон” гэжээ.

Нум нь Пуглиа бүсийн калькаренит чулуун хадыг олон зууны турш ширүүн салхи, өндөр давлагаа элээж үүсгэсэн тогтоц аж. Адриатын тэнгисийн оюу өнгөт усан дээр сүндэрлэн оршдог энэ газар нь анх далайн дээрэмчдээс сэрэмжлүүлэх стратегийн ажиглалтын цэг байсан бол XVIII зууны сүүл үеэс дурлалт хосуудын очих дуртай газар болжээ.

Сүүлийн жилүүдэд Инстаграмд нийтлэгдсэн зургуудын ачаар мянга мянган хосуудыг татах болсон тус газар нь үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй тул яг хэдэн хүн очдогийг тогтоох боломжгүй гэнэ.

Орон нутгийн иргэн Лоренцо Барлато 40 гаруй жилийн өмнө эхнэртээ уг нумыг харсан хадан дээр гэрлэх санал тавьж байжээ. Тэд жил бүр хуримын ойгоороо энд ирдэг байсан гэнэ. Бямба гараг (2026.02.14)-ийн нурангийн дараа “Дахин очихыг тэсэн ядан хүлээж байсан. Харин одоо харамсалтай нь тэр диваажингийн хэсгээс надад үлдсэн зүйл бол олон сайхан гэрэл зургууд л байна” хэмээн Лоренцо Барлато хувийн сошиал хуудастаа бичжээ.

Энэ бүс нутаг маш алдартай тул нумын нэрээр нэрлэгдсэн зочид буудал, амралтын газрууд олон байдаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн усны температур нэмэгдэж, эрс тэс цаг агаарын үзэгдэл нэмэгдэж буй нь нумыг сүйтгэсэн хүчтэй шуурганы нэг шалтгаан гэж үзэж байна. Нум нь нэгдүгээр сард болсон “Харри” циклонд аль хэдийн гэмтсэн байжээ. 2024 онд орон нутгийн захиргаа эргийн элэгдэлтэй тэмцэх хамгаалалтын төсөлд зориулж 4.5 сая ам.долларын санхүүжилт хүссэн ч авч чадаагүй гэж Чистернино мэдээлсэн байна.

“Бид үүнийг зайлшгүй тохиолдох эмгэнэл гэдгийг мэдэж байсан. Гагцхүү ийм хурдан болно гэж төсөөлөөгүй” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Энэхүү нуранги нь Италийн өмнөд хэсгийг хамарсан хэдэн долоо хоногийн ширүүн шуурганы дараа болжээ.

Нишчеми хотод саяхан хөрсний гулгалтын улмаас байшингууд жалганд унасан бол, Ромын ойролцоо өнгөрсөн долоо хоногт үерийн улмаас нэг хүн амиа алдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026
Сонин хачин Урлаг

Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна

02/07/2026
Сонин хачин Урлаг

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.