Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу…
Уртын дуу

Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу…

Урлаг Урлаг23/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
xmas8-002314690611322014-05-23-17-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад олон жилийн нүүрийг үзэж байна. ТВ нэртэй бүхэн солонгос сериалаар өрсөлдөж, "онцгой эрх"-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үзчихдэг л байсан. Хоолны мастер Де Жангүм, зодооны гайхамшиг Ким Ду Хан гээд л нэрлээд байх биз. Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд асуудал үүдсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин шаналал,  бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гээд бүх муу муухай бүхэн Солонгос сериалуудад багтан дүрслэгдчихнэ. Гэтэл тэр бүхэнд дурлан, тахин шүтэгчид нэмэгдээд байх нь харамсалтай. Ийм л цаг үе дор монгол охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж, ухаан санааг нь эзэмдээд байгаа тэрхүү "СОНИРХОЛТОЙ" сериалуудаас үүдсэн бодлоо энд дурдсу.

Хүний нэр хэлэх дургүй хүмүүс…

Таны тэгтлээ дурлан үзээд байдаг солонгос кинонуудад хэн нэгний найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л бол оо. Болдоогийн найз аа, Үрлээгийн ах аа гээд л заншчихвал зүгээр ч юм уу. Ихэнх кинонд зарим нэг хүний нэр байнга давтаастай. Үнжээ, Ду Хан, Ён Жу гэх мэт… Нэг гэрийн ханилсан хосууд хань ижлээ Кимийн ааваа, Ён жугийн ээжээ гээд дуудах нь байнга. Монголд муу нэртэй амьдарснаас Солонгост нэрээ дуудуулахгүй амьдар гэж зөвлүүштэй…

Хэтэрхий өш санамтгай хүмүүс…

Монголын телевизүүдээр гарч байгаа Солонгосын олон ангит бүх кинонд "Би заавал өшөөгөө авна" гэсэн үг байнга давтаастай. Сайн болоод саар дүрийн бүх баатрууд нь "Баригдашгүй өшөө авагчид" аятай аяглана даа. Хөмхийгөө зууж байгаад л эхэлнэ шүү дээ. Гол дүрийн баатрууд нь “Би хэзээ ч өршөөхгүй” гэдэг үгийг кино болгон дээр тоть шиг давтана. Солонгосын сериал бүгдэд шингэсэн энэ дүр зураг нь тэднийг их өс санамтгай хүмүүс гэх бодлыг заавал төрүүлдэг нь гарцаагүй үнэн. Монгол хүн ийм үед "За за, орхи цаашаа" гэх вий. 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025

“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа

23/05/2025

Нисэх хүчний салбарын 100 жилийн түүхийг марканд дүрслэн мөнхөлжээ

23/05/2025

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.