Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Пенелопа Круз: “Үрчлээс бүр өөрийн гэсэн түүхтэй”
Нийгэм

Пенелопа Круз: “Үрчлээс бүр өөрийн гэсэн түүхтэй”

Урлаг Урлаг24/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ur05234403218592014-05-24-12-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Испанийн Жулия Робертс гэгддэг Пенелопа Круз “LV magazine” сэтгүүлд өнгөрөгч амралтын өдөр ярилцлага өгчээ. Тэрбээр 2009 онд “Хар зүүд” уран сайхны киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн  аж.

Пенелопа Круз энэ удаад олон сайхан зүйлийн тухай ярилцсан ба сэтгүүлч түүнээс -Тиймээ таны нүд гайхалтай. Би дөнгөж гуч шүргэсэн бүсгүйчүүдийн амнаас насандаа хэрхэн санаа зовж байгаа яриаг сонсох бүртээ алгадаж аваад ухааныг нь сэргээмээр санагддаг? гэсэн асуултанд “Би 80 насандаа толинд өөрийгөө хараад насандаа тохирсон эмэгтэй байгааг л олж харахыг хүсч байна. Манай эмээ үрчлээс ихтэй байсан. Эмээ маань надад үрчлээс бүр нь өөрийн гэсэн түүхтэй гэж хэлсэн. Тиймээс амьдарсан жил бүр миний гадаад төрхөнд өөрийнхөө ул мөрийг үлдээнэ гэдгээс би айхгүй байна. Гоо сайхны мэс засалд орж буй бүсгүйчүүдийг би шүүмжлэхгүй, харин нас нь явж буйд харамсдаг эмэгтэйчүүдийг тэвчиж чадахгүй. Тиймээс хоёулаа яг адилхан үзэл бодолтой юм байна. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө үрчлээстэй, гундсан чигээр хайрла. Сайхан хөөрхөн үедээ өөрийгөө хайрла. Энэ биеэ үргэлж хайрла. Олонхи хүмүүс “Байгаагаар минь хайрлах хүнтэй учрахыг хүсдэг” гэж ярьдаг. Тэгтэл бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй бол хайр сэтгэлийн тухайд ярих ч хэрэг байна уу. Би ажлаа хийж байх үедээ муухай харагдана гэдгээс айдаггүй. Заримдаа дүрдээ тохирохын тулд сахал тавиулж, үрчлээсээ тодотгоно. Нэгэнт шулам болж байгаа л юм бол шулам шиг л байх хэрэгтэй. 30 насандаа 20 настай мэт харагдахгүй байна хэмээн харамсахыг би тэвчихгүй. Хүн цаг үедээ тааруулж амьдрах хэрэгтэй” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.