Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол түмний өвөг дээдсийг гутаан доромжилж, түүхийг мушиган гуйвуулсан Солонгос “сериал”
Уртын дуу

Монгол түмний өвөг дээдсийг гутаан доромжилж, түүхийг мушиган гуйвуулсан Солонгос “сериал”

Урлаг Урлаг24/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
burged17173011842014052413326597969092014-05-24-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм.

Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг гэхэд буруудахгүй байх. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Орчин цагийн сериалаараа монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг байсан бол өдгөө түүхэн киногоороо ч Монголд төдийгүй дэлхийд алдаршаад авсан. Тэгвэл саяханаас Солонгосын олон ангит “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй″ хэмээх айхтар сүржин нэртэй Монгол улсын түүхийг гутаан доромжилсон кино ТВ5 телевизээр гарах болсон. Тус кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн солонгос хатан Өлзий хутаг буюу Ки хатны тухай гарах юм. Тэрээр солонгос гаралтай Ки хатан нь уг кино дээрээ эрэлхэг зоригтой, ухаан саруул дайчин дүрээр гарах бөгөөд харин Монголын хаан Тогоонтөмөр аймхай, хүчин мөхөс “мулгуу” сул дорой нэгэн байх бөгөөд Ки хэмээх хатан байнга түүнийг хамгаалж аврах юм. Үүгээр ч зогсохгүй киноны гол дүрийн баатруудын дайсан буюу эсрэг дүр нь бидний өвөг дээдэс Юань гүрний эзлэн түрэмгийлэгчид юм байх. Кинонд монголчуудыг дутуу дулимаг дүрсэлсэн байх юм.

Энэхүү киног үзсэн ямар ч Монгол цустан үзээд бухимдахаар байна. Хэдийгээр ядуу буурай орны тоонд багтаж явдаг ч үүх түүх, удам судараараа бол Монгол улс асар их баялаг түүхэндээ хамгийн аугаа хүмүүс байсан юм. Харин өдгөө “будааны хүүхдүүд” хэмээггдэг Солонгосчуудад ийн доромжлуулж байгаа нь эмгэнэлтэй.

Энэхүү кинонд гардаг үйл явдлууд түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр Хүслэн хааны хүү Тогоонтөмөр бага залуу насандаа Солонгост цөллөгдөж явсан нь үнэн боловч эм хүнээр хамгаалуулж уйлж унжсан, юм л бол айн ширвээтсэн, хүүхэн шиг үхээнц хүн байсан /кинонд ийм маягаар дүрсэлсэн байдаг/ нь юу л бол. Тэрээр 1333 онд хаан ширээнээ заларсан бөгөөд түүний гурав дахь хатан Өлзий хутаг /Ки хатан/ Солонгос хүн байжээ.

Хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь “энэхүү киног албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна” хэмээн бахарлтайгаар телевизээрээ цацаж байгаа ТВ-5 телевиз юм. Өвөг дээдсээ гутаан доромжлуулсан Солонгосын сериалыг Монголынхоо ард түмэнд хүргэж байгаа эмгэнэлтэй.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.