Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ
Үзэсгэлэн

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

Урлаг Урлаг13/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд Их Эзэн Чингис хаантай холбогдох Монгол бичгийн түүхэн дурсгалуудаас бүрдсэн “Монгол бичиг- Монгол бахархал” түр үзэсгэлэн өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал Н.Манчук, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх оюутны Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн тэргүүн Ч.Өнөрзаяа нар оролцож үг хэлсэн юм.

“Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уралдааны шагналтууд болон оюутан залуусын хулсан үзэг, бийр, угалзан, дөрвөлжин эвхмэл, хичээнгүй болон таталган тигээр урласан шилдэг 32 бүтээл дэлгэгдлээ.

Нээлтийн үеэр “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны тэргүүн байр, “Мөнх тэнгэрийн бичиг-2026” олон улсын үзэсгэлэнгийн тусгай байрын шагналт, “Хос уянга” нэгдлийн дэд тэргүүн, оюутан Т.Хонгорзул, мөн “Мөнх тэнгэрийн бичиг-2026” олон улсын үзэсгэлэнгийн дэд байрын шагналт Б.Бат-Эрдэнэ нар каллиграфийн урлагийн гайхамшигт үзүүлбэрийг хүрэлцэн ирсэн зочдод сонирхууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

08/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.