Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ
Кино

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

Урлаг Урлаг13/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Антонио Бандерасын гол дүрд нь тоглож буй “Mare Nostrum” уран сайхны киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани худалдан авчээ.

“Mare Nostrum” киног Аргентины найруулагч Мариано Кон, Гастон Дюпра нар хамтран найруулж байгаа бөгөөд Антонио Бандерас хөлөг онгоцны ахмад Альваро Сальседогийн дүрийг бүтээх юм.

Киноны үйл явдал Истанбулаас Кейптаун хотыг чиглэн нэг тэрбум еврогийн үнэ бүхий ачаа тээвэрлэж яваа асар том чингэлэгт хөлөг онгоцны эргэн тойронд өрнөнө. Далайн хүчтэй шуурганы үеэр ахмад Африкийн цагаачдаар дүүрсэн, живэх аюулд орсон жижиг завьтай таарна.

Тэрбээр тэднийг аврах эсвэл хувь заяанд нь орхих гэсэн хүндхэн сонголттой нүүр тулж, эцэст нь хөлөг онгоцондоо авч суулгадаг. Гэвч энэ шийдвэр нь олон улсын улс төрийн томоохон хямралын эхлэл болно. Учир нь Европын аль ч улс аврагдсан хүмүүсийг эрэг дээрээ буулгахыг зөвшөөрөхгүй.

Найруулагчдын хэлснээр уг кино цагаачлал, хил хязгаар болон хүний мөн чанарын зөрчилтэй талуудыг хөндөх ажээ. Тэд “Mare Nostrum”-ыг өнөөг хүртэл бүтээсэн хамгийн том, амбицтай төсөл хэмээн тодорхойлж, хурцадмал байдал, драм болон егөөдсөн хошигнолыг хослуулахыг зорьж байгаа юм.

Киноны зураг авалт 2027 оны гуравдугаар сард Испанид эхлэхээр төлөвлөгджээ. Харин олон улсын борлуулалтыг Их Британийн “HanWay Films” компани хариуцаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026
Кино Урлаг

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026
Кино Урлаг

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.