Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Х.Болормаа : Би чамайг мартаагүй
Утга зохиол

Х.Болормаа : Би чамайг мартаагүй

Урлаг Урлаг31/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1401413302_1-27862156022014-05-31-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ганцхан орчлонгоос чи намайг олж хараагүйн төлөө
Гэнэтхэн учрал, хэнзхэн яргуйн тухай бодохоо байлтай биш
Жүнзэн сарны туяаг дарс мэт залгилан алхаж нэг үзлээ
Дүнзэн гүүрийг таяг мэт тулан зогсож бас үзлээ
Би чамайг мартаагүй

Хоёрхон нүдэнд минь чи үнэнч биш явсаны төлөө
Ховорхон заяа хийгээд хонгорхон амрагийг өмчлөхөө  байлтай биш
Хагарсан шаазан эвлүүлэх шиг  тавилан байдагт итгэж нэг үзлээ
Ханагар уулсаа хэзээ ч юм дэрлэнэ гэхээс яарч бас үзлээ
Би чамайг мартаагүй

Гуравхан үгийг минь чи амжиж сонсоогүйн төлөө
Гуниггүй харц, хөвөрсөн сэтгэлийн тухай дурсахаа байлтай биш
Дүрэвсэн отгийн туурь мэт эзэнгүй сэтгэлдээ уйлж нэг үзлээ
Дүрэлзсэн галын дөл мэт эрэмшиж ирээд дуулж бас үзлээ
Би чамайг мартаагүй

Цөөхөн гэмээр ийм  л гурван цаг доор
Цөхөртлөө дагалаа ч чамаас би урвахаа мэдээгүй
Тэнгэр гэмээнэ холдоо өнгөө эс алдах
Тийм гэгээн орчлонд одоо ч гэсэн
Би чамайг мартаагүй ээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.