Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өвс үнэртсэн дээл
Нийгэм

Өвс үнэртсэн дээл

Урлаг Урлаг14/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-13062014-1402647808-227933506-Untitled-14169022792014-06-14-16-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

…Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өнгийн цэцэг навч дэлгэрнэ
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өлийн өвс ургамал хагдарна
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Чи бидэн дурлалцана…

“Улаан гэр” галерейд Данзангийн Нямс үрэнгийн өвс, хүн хоёрын шүтэлцээтэй шүлэгнүүдийг санагдуулам уран зургууд дэлгэжээ. Хотдоо шавсан бидэнд хөдөөний сайхан байгалийг мэдрүүлж, нялх ногоо “үнэртүүлсэн” энэ зургуудыг Төрийн шагналт, зураач С.Саранцацралт зурсан юм.

Яг л амьд мэт цэцэгсийг нь хараад л , хараад л баймаар, үзэсгэлэнгийн танхимд хэдий түм түжигнэж байсан ч түүний зурагт уусаад, ганцаараа тэр сайхан байгальд очих шиг тайвшралыг бэлэглэв. “Өвс” нэртэй үзэсгэлэнд 20 гаруй зургаа дэлгэжээ.

Өчигдөр 54 нас хүрсэн тэрбээр гурав дахь удаагаа төрсөн өдрөөрөө үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ. С.Саранцацралт зураачийн онгодыг гавьяат жүжигчин, Банзрагч агсны дуулсан “Найрсаг байгаасай”, “Гайхмаараа”, “Миний нутгийн бараа” зэрэг дуунууд хөгл өс өн юм билээ. Эл дуунуудыг сонсоход үзэсгэлэнт байгаль, хөд өө нутаг бодогдож, өөрийн эрхг үй аавыгаа санасан гэнэ.

Ийн аав, эх орныгоо дээлээр илэрхийлсэн зургууд ч харагдсан. “Өвс, хүн хоёр ижил. Намар болж өвс ганддаг ч өөрийн гоо сайхнаа гайхуулсаар байдаг. Бид хатсан өвс гэж хардаг ч цаг цагтаа таарах гоо сайхнаа харуулж байгаагаараа хүнтэй ижил” хэмээн зураач бүсгүй хэлсэн. Түүний зургууд том хэмжээтэйгээрээ онцлог аж. Байгалийн сүр хүчийг харуулж, хүний сэтгэлийг татахын тулд том орон зай хэрэгтэй байдаг гэнэ.

Б.Дөлгөөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

13/10/2026

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

“ОВГОР” киног дөрөв хоногт 22,226 үзэгч үзжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.