Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ
Нийгэм

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн ой тохиож, ном, уншлага, соёлыг сурталчлах цуврал үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус номын сан 1946 онд Соёлын ордны дэргэд “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж, 2000 гаруй номын фондтой, нэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Анхны ажилтнаар Батнягт ажиллаж байсан түүхтэй.

Өдгөө номын сангийн фонд өргөжин баяжиж, уншигчдад ном, хэвлэлийн болон орчин үеийн цахим үйлчилгээг хүргэж байна. Мөн хүүхэд, залуучуудын ном унших соёлыг дэмжих зорилгоор “Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” зэрэг уншлагын аяныг зохион байгуулж, ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ажлуудыг өрнүүлж байна.

Түүнчлэн С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг хүүхэд, залуусын ном унших сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх, уншлагын дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр олгодог. Шагналын эзнийг ном уншсан байдал, уншлагын идэвх, бүтээлч оролцоог нь харгалзан шалгаруулдаг.

Тус номын сан 80 жилийн ойгоо тохиолдуулан түүх, үе үеийн ажилтнуудын хөдөлмөр, үйл ажиллагааг олон нийтэд таниулахын зэрэгцээ ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусыг номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байна.

Баярын үйл ажиллагааг зохиолч С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөж, түүний утга зохиол, соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг дурсан хүндэтгэл илэрхийлснээр эхлүүлэв. Энэ үеэр яруу найрагчид бүтээлийн дээжээсээ өргөн барилаа.

Баярын хуралд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Төв номын сангийн захирал, сурган хүмүүжүүлэх ухааны доктор А.Нансалмаа болон тус номын санд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид оролцов.

Номын сангийн 80 жилийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн ажилтнуудын хөдөлмөр, бүтээлийг баримтжуулсан “Номын гэрэлт сүмийн эзэд”, “Бийр бэхний эзэд, билэг оюуны мэргэд-Дундговь” номын нээлт мөн энэ үеэр боллоо.

Түүнчлэн “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийн үеэр “Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” уншигч хүүхдийн II чуулганыг хийлээ.

Чуулганд аймгийн 13 сумын 110 сурагч, номын санч оролцож, ном унших дадал хэвшүүлэх, үндэсний бичиг, соёлын өвийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрт хамрагдав.

Төв номын сангийн түүх, үе үеийн ажилтнуудын хөдөлмөр, бүтээлийг баримтжуулсан ном хэвлүүлж, хүүхэд, залуучуудын ном унших дадлыг дэмжих, үндэсний бичиг, соёлыг сурталчлах ажлуудыг энэ үеэр өрнүүлжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.