“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээх мөрүүд тэрлэснийх нь төлөө 2011 онд япончууд түүнийг “Зууны шилдэг 100 яруу найрагч”-ийн нэгээр өргөмжилж байлаа.
Дорнын улс үндэстнүүд дотроос утга зохиол, соёлын арвин баялаг түүхтэй гэдгээрээ алдартай энэ ард түмэн Пабло Неруда, В.В.Майковский, И.А.Бородский зэрэг суутнуудтай хамт Цоодолын Хулан хэмээх нэрийг дээрх антологид зүгээр ч нэг оруулаагүй нь лавтай.
“Улс төрд хүн чанаргүй хүмүүс шургалахаас сэргийлэхийн тулд тэмцэж байсан болохоос хэзээ ч Саарал ордонд орж “Доошоо орохгүй”
Яруу найрагч хүний хувьд Монголынхоо ард түмэнд бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийнх нь нэг бол энэ гэдэг ч гарцаагүй биз. Хуланг хүмүүс хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүй. Учир нь тэр урьдчилан тааварлахын аргагүй бүсгүй. “Амьдрал бол яруу найраг биш” гэдэг үгийг Хулан л өөрийнхөө амьдралаар үлгэрлэн үгүйсгэж яваа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тийм амьдрал ямар байдгийг, жаргал зовлон нь юундаа оршдогийг түүнээс өөр ил гаргаж ирэх зоригтон ховор гэж бодном. “Үнэнч байхын тулд ямар нэгэн пооз авах бус, харин зориг хэрэгтэй” гэж Хулан нэгэнтээ хэлсэн удаатай.
Хүссэн эмэгтэй болгонд цогцлоод байдаггүй дүр төрх, ааль намба, авьяас чадварыг бурхан түүнд хайрласан. Бас хэрийн эрэгтэй болгонд тэр бүр заяагаад байдаггүй эр зориг, эрэмгий чанар, өөрийн гэсэн үзэл баримтлал, түүнийхээ төлөө юуг ч бут ниргэж мэдэх аянгалаг шинж түүнд бий. Энгийн үед бол (өөрөөр хэлбэл, эр, эм хүйстнүүдийн зөвх өн аль нэгнийх нь тухай ярьж байгаа тохиолдолд) эдгээр нь магтаал шиг сонсогдож болно. Гэвч дээрх бүх шинж чанарыг нэгэн биедээ багтааж яваа “эрлийз” ч гэж хэлж болохоор Хулангийн тухайд бол энэ нь ихэвчлэн төсөөллийн гажилт болж хүмүүст харагддаг. “Харамсалтай нь” тэр хүмүүсийн юу гэж бодох, ярих, ямар үйлдэл хийх нь түүнд ёстой падлий байхгүй.
Тэгээд бодохоор стандарт бус гэдэг тодорхойлолт түүнд ч бас хамаатай мэт. Магадгүй тийм ч учраас түүний найзуудын дийлэнх нь эрчүүд байдаг болов уу. Ямагт шударга байхыг эрмэлздэг түүнд таалагдахг үй зүйл олон гарна. Түүнийгээ ч тухай бүрт нь илэрхийлчихдэг “гэмтэй”. 2005 онд болсон Зохиолчдын эвлэлийн хуралд ирэхдээ тэрбээр амаржих шахсан том гэдэстэй байсан юм. Гэтэл нэгэн сэтг үүлч түүнийг хориод байхад л зургийг нь аваад байсан тул уурласандаа өнөөхийн аппаратыг авч шат руу саваад, алганы амт үзүүлсэн удаатай.
Бас зохиолчдын хамгийн том баяр гэгддэг “Болор цом”-ын тайзан дээрээс шүүгчдийг шүүмжлэн хатуухан үгээ чулуудахад тэдний дунд аавынх нь дотны анд буурал П.Бадарч сууж байсан юм. Зөвхөн эндээс л тэр хэний ч өмнө хуульгүй үгээ хэлж чаддаг хүн гэдгийг харж болохоор. Уг нь жирийн үед бол тэд Баагий, Ху хэмээн нэгнээ өхөөрддөг хачин сайхан найзууд билээ. Монголын уран зохиолын ноён оргилууд болох Дэндэвийн Пүрэвдорж, Пунцагийн Бадарч, Шаравын Сүрэнжав, Дамдинсүрэнгийн Урианхай зэрэг аав шигээ хүмүүсээр тэр “Хулан хатан” гэж өргөмжлүүлдэг хэрнээ өөрөө тэднийг Пүүжгээ, Баагий, Сүүгий, Уугий болтол нь “сөөглөж” сурсан нь ах захгүйдээ тэгдэг хэрэг биш юм.
Төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хэмээх буянт сайхан аавынхаа ачаар Хулан эдгээр аваргуудын өвөр дээр эрхэлж өссөнийх тэднийхээ ховор сайхан чанар бүхнийг нь мэдэхийн хэрээр улам гүнзгий хайрласан хүндэтгэл дотносолоос үүдсэн сэтгэлийн нандин харилцаа гэлтэй. Бид оюутан байхдаа Монголын зохиолчдын эвлэлийн байрны гуравдугаар давхарт хичээллэдэг байлаа. Тэр үед Хулан найрагч манай сургуулиар үе үе орж ирнэ. Тэгэхээр Д.Пүрэвдорж, Д.Төрбат зэрэг захирлуудаас эхлээд орсон, гарсан зохиолчид цөм л “Ху ирлээ” хэмээн хөл алдан гүйдэг байсныг санаж байна.
Тэр өдөр заавал нэг найр наадам болдог нь бидэнд сайхан далим байсан юм даг. Ерөөс уран зохиолын ертөнцийнхний нэг сайхан чанар нь хөгшин, залуу гэлтгүй уран бүтээлчид хоорондоо нягт ойр байдаг явдал билээ. Гурван охинтой айлын дундах болохоор эгч, дүү хоёр шигээ “том нь юм, бага маань байгаан” гэж хошуу дэвсүүлэх давуу эрх түүнд байгааг үй гэдэг. Өвөө, эмээ дээрээ өсс өн болоод ч тэр үү, Хулан эршүүд хэрнээ эрх танхил, бас омголон дураараа. Түүнийг аав нь “Миний хүү” хэмээн дууддаг байсан нь жирийн хэрэг биш бололтой. Цоодол найрагч Хулан охиныхоо нэг насны төрсөн өдрөөр доорх шүлгийг зохиож байжээ.
Хулан гэдэг нэр охиндоо юунд өгсөн юм бэ
Хуучин найз нар, анх уулзагсад асууна
Элдэв цэцэг, гол усны нэр сонгоогүй
Этгээд хачнаар охиноо нэрлэснийг минь гайхна
Аавын шар хүүхэн аз жаргалтай яваасай
Алаг зүрхнийхээ зоргоор шувуу мэт амьдраасай
Тэнүүн говь, эрх чөлөөний одонд төрсөн
Тэр сайхан амьтны тэнгэр миний үрийг ивээгээсэй
Газар тамгалж, цагийн эрхи тоолох үр минь
Галын зах, саахалтын зайд бүү өтлөөсэй
Орчлонгийн зовлон жаргал, нөхөр дайснаа ялгахдаа ч
Олны үгээр бус өөрийнхөөрөө шилээсэй
Нэг насаараа миний хүү хулан атаархам явтугай гэж
Нэрийг нь өгөхдөө ч аав нь хүсэж суусан юм
“Би охидодоо Монголын нууц товчоонд гардаг хатдын нэрийг өгсөн юм. 1970-аад онд Хулан гэдэг нэртэй хүүхэд ховор байсан учраас олон хүн надаас ямар учиртайг нь асуудаг байлаа. Одоо бол энэ нэр их элбэг болсон учраас хүмүүс юу нь сонин байх вэ дээ гэж бодож магад” Цоодол гуай охиныхоо нэрний талаарх дурсамжийг дэлгэлээ.
Яруу найрагчийн зөнгөөр ч юм уу, аав нь охиноо ердөө нэг настай байхад л ийм шүлэг тэрлэж байсан нь Хулангийн хожмын амьдралыг зурсан мэт байгаа биз. Ямар ч цаг нөхцөлд Монголын яруу найргийн галыг манан үлдсэн цөөн бүсгүй найрагчийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу насандаа алдаж, онож явсан ч гагцхүү үзгээ тавиаг үй нь чин үнэн. Жаргал, зовлонтой амьдралын ачааг тэнцүүлж дурлаж, дурлуулж, шатаж, бас шатааж, гуньж хөөрөх тоолондоо гагцхүү шүлэгтэйгээ нөхөрлөснөөр бүхнийг даван туулж чадсан болов уу гэж боддог юм.
“Хулангийн үдэш” хэмээх нэгэн өвөрмөц цэнгүүн зохион байгуулах бүрт нь танхим дүүрэн үзэгч цугладаг. Маргааш Улсын драмын эрдмийн театрт болох “Хулангийн үдэш-2014” ч мөн тийм л байх биз ээ.
Ёстой л Хулангийн хурдан туурайгаар бүхнийг, бүр үхлийг хүртэл туучаад гарсан эрмэг бүсгүй билээ, тэр. Эргээд харахад дурсах зүйлтэй, намтар дүүрэн амьдрах шиг сайхан юм хорвоод үгүй гэж би хувьдаа боддог. Ардын намын гишүүн Хулан намынхаа хурал дээр нөхдөө зад шүүмжилдэг “эсэргүү”. Ямар сайндаа л өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнх нь намын гол “дайсан” МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж үүнийгээ бүр ч нотлоод авсан. Түүний сонголт хэзээд сюрприз байдаг хойно өөрийнхөө зөв гэсэн үзэл баримтлалын төлөө энэ зэргийг хийх нь юу ч биш байж мэднэ. Тэр бас үе үе улс төрөөр оролдох гээд байдаг “өвчтэй”.
Гэхдээ тэр өвчин хэдийд сэдэрдэг тухайгаа тэрбээр “Улс төрд хүн чанаргүй хүмүүс шургалахаас сэргийлэхийн тулд тэмцэж байсан болохоос хэзээ ч Саарал ордонд орж “Доошоо орохгүй” хэмээн тайлбарлана лээ. Улстөрчидтэй тийм ч дотно найзлаад байдагг үй нь энэ жанжин шугамаа алдахгүй гэсэнтэй нь холбоотой байж болох.
Харин Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт найзыгаа ослоор амиа алдсан тухай гунигт мэдээг сонсоод “Яадаг новшийн хорвоо вэ” хэмээн гашуудан дуу алдсаныг нь мэдэж байна. Найз амьтай гэдгээрээ бахархах дуртай түүний үй зайгүй найзуудын нэг нь ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ. Хилийн цэрэгт хүртэл хүчин зүтгэж явсан ахлах дэслэгч бүсгүй Хуланг хүмүүс мэдэх байх.
Харин “Ардын эрх” сонинд багахан хугацаанд ажиллахдаа чамгүй сайн сэтгүүлч гэдгээ Хулан харуулж чадсаныг нь мартах аргагүй. Учир нь 1990-ээд онд Далай ламыг Улаанбаатарт ирэхэд Монголын сэтгүүлчдээс тэр л анх удаа ярилцлага хийсэн билээ. Тухайн үедээ дуулиан тарьж, манай сэтгүүлчдийн хэлдгээр жинхэнэ “хадаас” болсон тэр ярилцлагад л чухам “Монголчууд аа, архиа бага, айргаа ахиу ууцгаа” гэдэг үгийг хэлүүлж чадсан.
Дээрх үг өдгөө монголчуудын дунд хэлц болтлоо танигдсан ч энэ бол сэтг үүлч Хулангийн бүтээлч, дайчин, овсгоотой зан чанарын үр дүн гэдгийг тэр бүр мэддэгг үй. Тэгвэл өдгөө Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга Хуланг хэрхэн ажиллаж, энэ байгууллагыг яаж хөл дээр нь босгосныг ард түмэн бүгд харж байгаа.
Түүнийг ямар яруу найрагч гэдгийг монголчууд мэдэх учраас утга зохиолын ертөнцөд “Хулангийн үдэш” хэмээх нэгэн өвөрмөц цэнгүүн зохион байгуулах бүрт нь танхим дүүрэн үзэгч цугладаг. Маргааш Улсын драмын эрдмийн театрт болох “Хулангийн үдэш-2014” ч мөн тийм л байх биз ээ.
Л.Ганчимэг