Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ
Музей

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

Урлаг Урлаг16/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богд хааны ордон музейгээс жил бүр зохион байгуулдаг “Хаан ордны намар” өдрүүд өчигдөр /2025.09.15/-өөс албан ёсоор эхэлж, “Улсын Эх Дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэнг нээж, гурамсан номыг үзэгч олны хүртээл болголоо.

Энэ үеэр Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж буй Эх дагины эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс сорчлон хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдээсээ дэлгэж байна. Тухайлбал, Дондовдулам хатны эдэлж хэрэглэж байсан, тогос шувууны зөвхөн энгэрийнх нь хөөмлийг нийлүүлж урласан, алтан товчтой, шүр, сувдан шигтгээтэй, мөн цул сувдан хантааз, алтан ороомогтой, хаш бариултай, барын нүдэн шигтгээтэй хэт хутга байна.

XX зууны эхэн, дунд үед холбогдох хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, бадмаараг, шүр, алтан шармал жинс, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, гаанс, хавтага, тээг, хаш дэр, толгойн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт, чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэлүүд хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Богд хаан, Эх дагина хоёрт нэг онцгой зүйл байсан нь бүх хувцас хунартаа шүр сувдыг заавал шигтгэдэг байж. Энэ нь шүрээр ард түмнийхээ цус, зовлонг, сувдаар нулимсыг нь төлөөлүүлж, зовлон зүдгүүр, нулимсыг нь үүрч явна гэсэн бэлгэдэлтэй байсан, мэдээж битүү шүр, сувдаар чимэглэсэн үнэтэй эд. Хосгүй үнэт өвд бүртгэсэн, хаан, хатан хоёрын алтан, торгон зэрэг өргөмжлөлүүдээс эхлээд бүх л үзмэр үнэ цэнтэйг тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар тодотгов.

Энэ удаагийн үзэсгэлэндээ зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шүүдэрцэцэгийн “Эх дагины түүх” зурагт ном, тус номд орсон зураач Б.Гэрэлцэцэгийн уран зургууд, Богд хааны ордон музейгээс хэвлүүлсэн Эх дагины талаарх эрдэм шинжилгээний бүтээл, архивын баримтуудыг эмхэтгэсэн “Улсын эх дагина Дондовлхам” номыг сонирхуулж байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд өргөн барихаар бүтээжээ.

Дондовлхам нь 1874 оны намрын сүүл сарын 15-нд Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон ван Цанлигдоржийн хошууны ард Юмаагийн Цэндийн гэрт мэндэлж, эцэг эх нь түүнд Дунгаа гэдэг нэр хайрлажээ. Бүсгүйг 22 настай байхад 1896 онд VIII Богд Живзундамба хутагт Амарбаясгалант хийдэд залран, Өндөр гэгээний гүдэнд хүндэтгэл илэрхийлэх аяллын үеэр гэгээнтэнд үйлчлэхээр очоод хутагттай танилцаж, улмаар гэргий нь, Монгол Улсын Эх Дагина болох хувь тавилан тохиожээ. Энэ нь монголын богдуудаас эхнэр авсан анхны тохиолдол бөгөөд 1902 онд хатныг ард олны өмнө ил гаргахдаа Дондовлхам (бүтээгч охин тэнгэр) гэж тодруулснаар ард олонд энэ нэрээрээ алдаршжээ. Түүх бичиг сурвалж баримтуудад хатны нэрийг Дондовлхам, Дондоглхам, Дондогдулам зэрэг олон янзаар нэрлэж иржээ. Учир нь монголчууд ихэс дээдсийн нэрийг цээрлэх, зайлж өөрчилж дууддаг ёс байсныг Богд хааны 1912 оны зарлигт тэмдэглэсэн байдаг аж.

Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэнг насанд хүрэгчид, оюутнууд хоёр хүн дундаа нэг тасалбараар, харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

“Богд хааны ордон” нь Монголын хамгийн анхны, хамгийн баялаг үзмэртэй музей юм. Богд хааны ордныг 1893-1903 онд барьсан бөгөөд зун, өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Асарт 3-н хаалга, Янпай хаалга гэсэн таван үндсэн хэсгээс бүрддэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг мөнгөөр цутгажээ

26/01/2026
Музей Урлаг

Увс аймгийн музейн байгалийн танхимыг шинэ чихмэлээр баяжуулав

23/01/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей олон улсын өвийн хүрээлэнтэй хамтарна

21/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.