Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмын шилдэг бүтээл тодорлоо
Уртын дуу

“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмын шилдэг бүтээл тодорлоо

Урлаг Урлаг26/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201406251657262527718422014-06-26-10-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Алтан хальс” холбооноос зохион байгуулсан “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам өнгөрсөн амралтын өдөр Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт болж өнгөрлөө.

Кино наадмын албан ёсны буюу гадаадын том уран бүтээлчдийн киног албан ёсоор гаргах хэсэгт таван бүтээл, уралдаант бус хэсэгт дөрвөн бүтээл, уралдаант хэсэгт 33 бүтээлийг толилуулсанаар уг наадам өндөрлөсөн.Нийт 33 бүтээл уралдаант хэсэгт өрсөлдсөнөөс таван бүтээл шагналын эздээр тодорч Гранпри шагналын эзэн уран бүтээлч тодорсон юм. Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд С.Бямба найруулагч, ерөнхий шүүгчээр, зохиолч Г.Аюурзана, зураач Ё.Далх-Очир, “Алтан хальс” холбоог үндэслэгч Ш.Ихбаяр, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажилласанаас гадна онлайн шүүгчээр Америкийн андерграунд киноны төлөөлөгч Амос По ажилласан билээ.

Ингээд шагналын эздийг танилцуулъя.

  • Шилдэг анимаци: “Метроном” бүтээлээр С.Маргад тодорсон. Шүүгчид видео клип төрөлд шаардлага хангахуйц бүтээл ирээгүй гэж үзсэн бөгөөд Ipod 64 GB шагналын шилдэг анимаци төрөлд шалгарсан “Метроном” бүтээлийн эзэн С.Маргадад гардуулав.
  • Шүүгчдийн нэрэмжит шагнал: “0” бүтээлээр Э.Гантөмөр.
  • Шилдэг хүрнэлт кино: “Төгсгөлгүй” бүтээлээр Б.Төвшинтөгс
  • Шилдэг хүүрнэлт бус кино: “Даяаршил” бүтээлээр Г.Эрдэнэжаргал
  • Алтан хальс Гранпри : “Цонх” бүтээлийн уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ тодорч “Алтан хальс” цомын эзэн болж, нэг сая төгрөгийн хамт гардан авлаа.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.