Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу
Археологи

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

Урлаг Урлаг01/03/2026Шинэчлэгдсэн:01/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Баян сумын төвөөс зүүн урагш 60 гаруй км зайд байрлах Өгөөмөрийн хөндийд нийтийн тооллын VI-VIII зуунд хамаарах хүн чулуу бүхий эртний түрэгийн нэгэн дурсгал бий. Энэхүү дурсгалыг БСШУС-ын сайдын 161-р тушаалаар аймгийн хамгаалалтад авсан байна.

Хүн чулууг мандах нарыг эрхэмлэдэг эртний нүүдэлчдийн уламжлалт заншил ёсоор наран гарах зүгт хандуулан чулуун хашлагын өмнө суурилуулсан нь одоо толгой нь хагаран алга болж, их биеийн доод хэсэг нь газарт булагджээ.

Шаргал өнгийн боржин чулуугаар нэлээд чадварлаг сайхан цоолборлож бүтээсэн энэ хүн чулуу нь баруун гартаа ямар нэг сав атгаж, зүүн гараа зүүн хөлийн шилбэн дээр тавьж завилан суусан дүрстэй.

Хоёр тийш эргүүлсэн өргөн гурвалжин захтай, буруу энгэртэй, жодгор ханцуйтай, бариу дээл өмсөж олон унжлага бүхий товруун чимэгтэй бүс бүсэлжээ. Бүсний өмнө биед гурван жижиг дүгрэг товруутай бөгөөд ар талд бүсний хоёр үзүүрийг зөрүүлэн хавчуулж нэгийг доош унжуулжээ. Бүсний хоёр хажуу, ар талаар хадсан нүхтэй товруунуудаас найман нарийн оосор унжуулсан байна. Тэрчлэн баруун ташаанд дүгрэг хавтагыг бүснээс зүүжээ.

Гутлын хэлбэр төрхийг төдий л тодорхой сийлж дүрсэлсэнгүй, харин завилан суугаа байдлыг илт тодорхой харуулан хөлийн дээгүүр дээлийн хормойн нугалаануудыг нэн товойлгон сийлсэн байна.

Хүн чулууны биеийн өндөр 95 см, мөрний өргөн 61 см, зузаан 52 см бөгөөд доод талд нь тусгай чулуун суурьд суулгах углуурга гаргасан байна.

Анх түүнийг суурилуулж байсан 100 x 90 см хэмжээтэй, голдоо 32 х 30 см-ийн дөрвөлжин нүхтэй хавтгай дүгрэгдүү чулуу хэдэн хэсэг хагарч хажууханд нь хэвтэнэ. Харин эртний түрэгийн томоохон цогцолбор дурсгалын орчимд тавьдаг руни бичээст хөшөө, мэлхий чулуун суурь, зүүн урагш цувуулсан зэл чулуу зэрэг зүйлс энд байдаггүй.

Энэхүү хүн чулууны хэлбэр төрх, хийц маяг, өмсөж зүүсэн дээл хувцас, гоёл чимэглэл тэргүүтэн нь НТ-ын VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн хүн чулуу урлан бүтээх уламжлалт загварын дагуу цоолборлон хийснийг гэрчилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.