Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»C.Болдсайхан: Хүслийн жагсаалт
Утга зохиол

C.Болдсайхан: Хүслийн жагсаалт

Урлаг Урлаг30/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
MyWishList9013356272014-06-30-14-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Миний хүсэл мөрөөдлийн жагсаалт бирдтэй уулзахаас эхлэж байна даа
Магадгүй та намайг тэнэг гэж бодож болох л юм
Хүүхэд байхаасаа л би түүнийг хүсэн хүлээдэг байлаа
Хэлэх үгс, шивнэх хүслээ одоо ч мартаагүй л явна даа.

Эхлээд би эмэгтэй хүний биед хувирч ороод
Эр хүнийг дотроосоо мэдэрнэ тэгээд
Зүрхэн дотор минь зүрх цохилохыг
Зүрх сэтгэлээрээ сонсно доо.

…Хамгийн их хүсдэг нь
Цаг хугацаагаар зугаалж орон зайгаар зорчих
Цаг бүхэнд амьдарч түүхэн үеийг биеэр үзэх…
…Ялалтын тухай сүр хүчит илтгэлийг догдлон хүлээх олонд
Яг тэр индэр дээрээс Гитлерийн оронд тавиад л…

…Бүрхэг Санкт Петэрбүргийн сүүн гэрэлт цагаан шөнийг нэг үзчихээд
Бүрхэг шөнөөр Бирмүүдийн арал руу би ганцаар аялалд яваад л
Боомтоос жижигхэн завь хөлсөлж аваад задгай тэнгист гараад л
Боломж нь ирэхээр ор сураггүй, учир битүүлгээр замахраад л…

…Үүлэн дээгүүр алхсаар диваажингийн үүдэнд очино
Үүрд нойрссон аавтайгаа ахин нэг уулзна
Тэндээс ниссээр саран дээр очно
Тэгээд нар жаргахыг ажна. /Саран дээрээс/

Яг л өндөр байшингийн оройгоос нүдээ аниад үсрэх шиг
Сарнаас дэлхий рүү унана
Агаарт алхаж үзээд төрөх сэтгэгдлийг нь харин
Амьдаар нь Нирвана амплагед 1994-ийг үзчихээд бичнэ…
Ямар байна даа?

…Ертөнцийн хамгийн сүүлчийн хүнийг үхэхэд би дэргэд нь байлцна
Ер бусын ганцаардал тэгэхэд надад мэдрэгднэ байх
Хүнгүй оршуулгийн ёслол ганцаар үйлдчихээд би улаан дарс шилээр нь ууна
Хүн төрөлхтний сүүлч гэж хүндлээд эцсийн шүлгээ согтуу уншина

Тэгээд яг тэнд би амиа хорлоно…

… Өөр би юу хүсдэг билээ байз?
Өө тийм мартах
Энэ олох хүслээс минь магад биелэх нь ганц үхэх
Эсвэл мартах л байх шив дээ
Мартах!
Миний мөрөөдөл хүслийн жагсаалт
Мартахаар дуусч байна даа
Мартах!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.