Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно
Сонгодог урлаг

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн баг Австри улсын Вена хотод тоглолтоо толилуулна.

Тэд Монгол Улсаа сурталчлах хүрээнд гуравдугаар сарын 14-нд Вена хот дахь алдарт, суут хөгжмийн зохиолч Й.Гайднын нэрэмжит концертын танхимд (Schloss Esterhazy Haydn hall), 15-нд цуут Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглох юм. Мөн энэ сарын 17-нд тус улсын Граз хотын Minoriten hall-д, дараагийн өдөр нь тус улсын Линц хотын Brucknerhaus Linz, Middle hall-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.

“Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, УГЗ Н.Буянбаатар санаачилсан бөгөөд Австри улсын Вена хотод төвтэй “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж буй юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх ажлыг одоогоос жил хагасын өмнөөс эхлүүлсэн билээ.

Тус тоглолтод ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, гарамгай хуурч Д.Шинэцог-Гени, Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл, МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран, тус театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Оюунгэрэл нарын шилдэг 15 уран бүтээлч оролцох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026
Сонгодог урлаг Урлаг

“П.И.Чайковскийн төрсөн нутагт” олон улсын хүүхэд, залуучуудын II уралдааны бүртгэл эхэллээ

09/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Дэжидийн Оюунжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.