Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана
Музей

Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

Урлаг Урлаг17/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын байгалийн түүх, биологийн олон төрөл зүйлийг судлан сурталчлах, музейн сан хөмрөгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баяжуулах зорилготой билээ. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Хамтын ажиллагааны баримт бичигт Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал, доктор Н.Манчук, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд сан хөмрөгийн баяжуулалт, биологийн олдвор, дээж шилжүүлэх замаар музейн цуглуулгыг олон улсын жишигт нийцүүлэх болно. Судалгаа шинжилгээ, хамтарсан хээрийн судалгаа зохион байгуулах юм. Шинжлэх ухааны лабораторийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Мэргэжлийн дэглэлтийг музейн биологийн төрөл зүйлийн үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, судалгаанд тулгуурлан боловсруулах юм.

Соён гэгээрүүлэлт, экосистем, генетик нөөцийг хамгаалах чиглэлээр боловсрол, олон нийттэй харилцах үйл ажиллагааг өргөжүүлэх болно. Энэхүү түүхэн хамтын ажиллагааны үр дүнд иргэд болон жуулчид Монгол орны биологийн төрөл зүйл, амьдрах орчны онцлогийг танилцуулна. Байгалийн нөөцийг шинжлэх ухааны үнэн зөв үндэслэлтэйгээр үзэж сонирхох өргөн боломжийг бүрдүүлнэ. Шинжлэх ухааны ололтыг соёлын өвөөр дамжуулан түгээн дэлгэрүүлэх үйлсэд бусад байгууллагуудтай хамтарч ажиллана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.