Дахин битгий яриарай гэж утсаа тавихад чинь
Далай шиг зовлонд унадгийг чи мэдэхүү
Ямар яршигтай юм бэ гээд уцаарлах бүрийд
Ямархан сэтгэл гомдохгүй л яах юм бэ?
Анх танилцсанаас хойш хэдэн жил өнгөрлөө
Аль болохоор би байдгаараа байдагсан
Алдсанаа ухаарах болоогүй энэ насыг
Амраглах сайхантай нь хайрлавал дээр бишүү
Дахилт: Амласан хайр андгайлсан үгэндээ байгааг минь
Анзаарахгүй надаас хөндийрөх юмаа
Ахадсан амьдралд ахадсан хайртай би чамдаа
Амин зүрхнээс минь үнэнийг чи мэдрээч
Хаалга хаагаад гарахад араас минь дуудаасай гэж
Хайрынхаа өмнө нулимсаа нуудгийг чи мэдэхүү
Хүсэхээс минь илүү хүсэхээс минь илүү
Жаргал минь чамруу бас зөвхөн чамруу
Хүлээж байгаа гэдэгтэй итгэсээр очдог шүү
Хүсэл хясал хүсэл хясал дотор
Цаг хугацаатай тоглож тоглож
Хайрынхаа өдрүүдээс хумсалж байсан юм биш үү
Хүлээстэй үлдсэн, хүлээстэй зүрхийг зогсоох гээд
Холдоод явдаг өлрүүдээ чи яах юм бэ?