Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна
Утга зохиол

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

Урлаг Урлаг15/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль” тавдугаар сарын 1-нээс 17-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсын Нами арал дээр амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээний хувьд “Сэтгэлийн уян мэдрэмж” сэдвийн дор хүний сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийг байгаль, ном, урлагаар дамжуулан илэрхийлж байгаагаараа онцлогтой.

Тэгвэл тус арга хэмжээнд Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож, хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах, үйл хэргийг улам бататгах талаар санал солилцжээ. 2007 оноос хойш Үндэсний номын баярыг зохион байгуулж ирсэн “Номын соёлт ертөнц” ТББ, “Либро сувд” агентлагын тэргүүн Б.Сувд монгол ахуй, нүүдэлчин соёл, хүүхдийн уран сэтгэмжийг баялаг ертөнцийн илтгэсэн агуулга бүхий шилдэг зурагт номын дээжсээс бүрдсэн олон арван бүтээлийг Нами арал дахь номын салбарынханд хүргэсэн байна.

Мөнхүү хамтын ажиллагааны хүрээнд Нами арал дахь дэлхийд алдартай Андерсений төвд монгол хүүхдийн номын тусгайлсан булан байгуулах, Монголын зурагт номын зураачдыг дараагийн “Nami Concours” уралдаанд оролцуулах, олон улсад гаргах зэргээр харилцан зөвшилцөж, санал сэтгэгдлээ хүргэсэн аж. Мөнхүү  ирэх есдүгээр сард болох 40 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-т Нами арлын төлөөлөгчид, Өмнөд Солонгосын хэвлэлийн салбарынхныг урьж оролцуулахаар урилга гардуулжээ.

Номоор дамжсан соёлын нөхөрлөл бүтээдэг Нами арал нь НҮБ-аас Азийн анхны “Хүүхдэд ээлтэй сэдэвчилсэн парк”-аар нэрлэгдсэн юм. Тиймдээ хүүхдийн төсөөллийг хөгжүүлэх дэлхийн төв цэг хэмээн тодотгодог. Энд зохион байгуулагдаж буй “Bookcation”, “Book Camp” зэрэг шинэлэг хөтөлбөрүүд нь аялал болон уншлагын соёлыг гайхалтай хослуулж чаддагаараа алдартай. Хүүхдийн гар дээрх жижигхэн зурагт ном заримдаа улс орнуудыг холбосон хамгийн том соёлын гүүр болдог. Нами арал дахь хус моддын дунд эхэлсэн энэхүү нөхөрлөл Монгол, Солонгосын хүүхэд залуусыг номоор дамжуулан ойртуулж, шинэ үеийн соёлын хамтын ажиллагааны гэгээлэг түүхийг бичиж эхлэх нь зайлшгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026
Утга зохиол Урлаг

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

13/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026

“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

15/05/2026

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейд нээлтээ хийлээ

15/05/2026

ФОТО: “Дилов хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгээс

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.