Өдгөө 58 настай жүжигчин Николь Кидман өнгөрсөн ням гараг /2026.05.10/-т болсон Ээжүүдийн өдрөөр цахим хуудсандаа бичсэн нийтлэлээсээ болоод цахим хэрэглэгчдийн шүүмжлэлд өртжээ.
Учир нь тэрбээр энэ өдөр өөрийн охид болох Сандэй, Фэйт нартай хамт авахуулсан ховор зургаа нийтэлж, “Миний хоёр охин бол миний бүх зүйл” хэмээн бичжээ. Гэтэл олон дагагчид нь түүнд хөгжимчин Кит Урбан, Николь Кидман нарын дундаас төрсөн хоёр охиноос нь гадна өөр хүүхдүүд байдгийг нь сануулсан байна.
Цахим хэрэглэгчид “Би түүнийг дөрвөн хүүхэдтэй гэж бодож байсан! Энэ үнэхээр хачирхалтай”, “Нөгөө хоёр хүүхэд нь яасан юм бэ?”, “Энэ үнэхээр гунигтай. Хүүхэд үрчилж авах нь зүгээр нэг моод биш, насан туршийн үүрэг хариуцлага. Түүний ийм үйлдэл маш их гонсойлгож байна”, “Чи тэдэнтэй харилцаагүй байж болно, гэхдээ энэ нь тэдний оршин байгааг үл тоох ёстой гэсэн үг биш” гэх зэрэг сэтгэгдлүүдийг Николь Кидманы нийтлэлийн дор бичжээ.
Николь Кидман жүжигчин Том Крузтай гэрлэсэн байх үедээ хоёр хүүхэд үрчилж авсан бөгөөд тэдгээр нь өдгөө 33 настай Изабелла, 31 настай Коннор нар юм. Николь Кидман, Том Круз нарыг салсны дараа үрчилж авсан хүүхдүүд нь ээжтэйгээ холбоогоо тасалж, аавыгаа дагажээ.

