Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв
Утга зохиол

Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв

Урлаг Урлаг18/05/2026Шинэчлэгдсэн:18/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Либро Сувд” агентлаг монгол зохиолчдынхоо бүтээлийг БНСУ, Казахстан, Энэтхэг, АНУ-д болсон олон улсын номын яармагт танилцуулсан. Үүнтэй холбоотой 39 дэх удаагийн “Номын баяр”-ын “Номын грант” шагналд нэр дэвших бүтээлийн өрсөлдөөн улам нэмэгджээ.

Өчигдөр /2026.05.17/ өндөрлөсөн “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг гардуулав. Энэхүү нэр хүндтэй шагналд дөрвөн бүтээл нэр дэвшсэн бөгөөд бүгдийг нь англи хэлээр хэвлүүлэхээс гадна удахгүй хэвлэх бүтээл байжээ. Тодруулбал, зураач О.Золбоотөгөлдөрийн “Зүүд урлаач” зурагт ном, мэдээллийн Эргэлт.мн сайтын “Сүүлчийн нүүдэлчид” сэтгүүл зүйн бүтээл, зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” зурагт ном, Соёлын гавьяат зүтгэлтэн “Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Оройн ганц мод” роман нэр дэвшсэн байна.

Улмаар Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” зурагт ном “Улаанбаатар грант” хүртэж, таван сая төгрөг гарджээ. Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авсан ээж, аавуудад уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэхүйц бүтээл гэдгийг зохиогч нь онцолсон байдаг.  Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэдэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн байна. Мөн амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой ажээ.

Тус ном энэ онд Италийн Болонья хотноо зохион байгуулдаг хүүхдийн номын үзэсгэлэнгээс жил бүр тодруулдаг “The BRAW Amazing Bookshelf” жагсаалтад багтсан аж. Уг номыг “Гэрэн Паблишинг” хэвлэлийн газар 2024 онд эрхлэн гаргажээ. “Миний чиний бидний гэр”, “Сургуульд юу болдог вэ”, “Залхуу Никийн адал явдал”, “Үр минь чамайг хүлээж байна” гэсэн дөрвөн ном номын бяцхан уншигчдын хүртээл болгосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо

18/05/2026
Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо

18/05/2026

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

18/05/2026

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

18/05/2026

Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв

18/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.