“Orange” энтертайнмент, VOO, “Go Adventure”-ийн хамтын уран бүтээл “Өнчин” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Хайр, халамж хамгийн их хэрэгтэй байгаа бяцхан зүрхнүүдийн тухай өгүүлэх “Өнчин” уран сайхны киноны зохиолыг Д.Галбаяр бичин, найруулж, гол дүрүүдэд Т.Хулан, Б.Тэргэл, Ч.Болд, Ц.Мөнхболд, Э.Ану, Э.Чинзориг, О.Энхтуул нар тогложээ.
“Өнчин” уран сайхны кино тавдугаар сарын 22-ноос бүх кинотеатруудаар гарч эхэлнэ.

