Өнгөрсөн долоо хоногт “BigBang”-ийн Taeyang удаан хүлээлгэсэн “Quintessence” цомгоо цацсан.
Цомог худалдаанд гарсан эхний өдрөө л 26,000 гаруй хувь борлогдож, түүний 2023 онд гаргасан “Down to Earth” EP цомгийн тогтоосон эхний долоо хоногийн борлуулалтын өмнөх дээд амжилт болох 16,427 хувийг даван гарчээ. Өөрөөр хэлбэл, өмнөх рекордоо ердөө ганцхан өдрийн дотор эвдсэн байна.
Харин “Hanteo Chart”-ийн мэдээлснээр, “Quintessence” цомог гарснаас хойших эхний долоо хоногт (тавдугаар сарын 18-24-ний хооронд) нийт 56,985 хувь борлогджээ.
Энэ нь Taeyang-ийн өмнөх эхний долоо хоногийн борлуулалтын дээд амжилтыг гурав дахин илүүгээр давсан үзүүлэлт юм.

