К-поп салбарт сүүлийн үед нэлээд амжилттай яваа “Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “30 under 30 Asia” буюу “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтжээ. “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг энэхүү нэр хүндтэй жагсаалт нь Ази, Номхон далайн бүс нутагт өөрсдийн салбартаа амжилт гаргаж, эерэг нөлөө үзүүлсэн 30 хүртэлх насны залуусыг шалгаруулдгаараа онцлог юм.
Энэхүү жагсаалтад багтсанаар “Cortis” хамтлаг нь энэ жилийн тус жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын хамгийн залуу уран бүтээлчид, мөн цорын ганц к-поп эрэгтэй хамтлаг болсон байна.
Энэ жил нийт 10 ангиллаар 4,000 гаруй нэр дэвшигчийг “Forbes Asia”-гийн редакц, сэтгүүлчид болон мэргэжлийн шүүгчдийн баг судалж шалгаруулжээ.
Уран бүтээлээ туурвихдаа дуу хөгжим, бүжиг дэглэлт, visual өнгө төрхийг өвөрмөцөөр хослуулдаг “Cortis” хамтлаг ийнхүү дэбют хийгээд есөн сар ч хүрээгүй байхдаа Азийн шилдэг залуусын эгнээнд багтжээ.
“Cortis” хамтлаг нь 2025 оны наймдугаар сарын 18-нд албан ёсоор дебют хийж байв. Тэдний анхны EP “Color Outside the Lines” цомог “Billboard 200” жагсаалтын 15 дугаар байрт орж, тухайн үедээ к-поп дебют цомгуудын дундах өндөр амжилтын нэгийг үзүүлж байсан билээ. Харин өнгөрсөн сард гаргасан “GreenGreen” нэртэй хоёр дахь мини цомог нь цацагдсаэ эхний долоо хоногтоо 2.3 сая гаруй хувь борлогдож, энэ оны к-поп цомгуудын борлуулалтаар хоёрдугаарт бичигджээ.

