Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа
Ярилцлага

Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа

Урлаг Урлаг13/06/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Өмнөд Солонгосын одууд Монголд тоглолтоо зохион байгуулдаг болоод буй. Монголыг соёл урлагийн салбараар дамжуулан дэлхийд сурталчлах зорилготой “Супер концерт-2026” шоу тоглолтын ерөнхий продюсер “Evandis Entertainment” компанийн гүйцэтгэх захирал Ко Сонг Хүнтэй салбарын шинэ содон зүйл, зах зээлийн талаар ярилцсаныг хүргэж байна. 

Өмнөх жилүүдийн “Супер концерт”-ын тайзнаа алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Taeyang, хүчирхэг хоолойгоороо алдаршсан соло дуучин Ailee, Rain нар гарч байв. Харин энэ удаагийн “Супер концерт”-д реппер Jessi, Jaypark болон түүний хөгжүүлж буй Lngshot нар оролцож, зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хэмжээний халуухан шоу болох юм.

– Супер концертыг 2024 оноос хойш жил зохион байгуулж, Солонгосын томоохон одуудыг Монголд авч ирлээ. Энэхүү том шоуг яагаад санаачилсан талаар ярилцлагаа эхлүүлье.

– Би хөгжимд дуртай хүүхэд байсан. Багадаа аав ээжийгээ дагаад Монголд ирж байлаа. Аав ээж маань боловсролын салбарт ажиллаж, хүмүүст сайн зүйлийг түгээж буйг хараад нөлөөлөл авсан. Монгол Улс бол миний хоёр дахь эх орон, аав ээж маань ирээд 30 жил, би ирээд 20 жил болсон байна. Өсөж торнисон эх орныхоо төлөө юу хийж чадах вэ, хүмүүст хэрхэн яаж нөлөөлөх талаар удаан бодсоны эцэст багаасаа хөгжимд дуртай байсан болохоор дэлхийн алдартай одуудыг Монголд авч ирэх орон зай байгааг олж харсан.

Энэ бүхнээр дамжуулан Монголын зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн таниулахыг хүсэж байгаа болохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Боловсрол, урлаг хоёр бол маш олон хүнд нөлөөлж чадах хүчтэй зэвсэг гэдэгт би итгэдэг.

– Цаашдаа хэдэн жил үргэлжлэх бол?

– Бид ирээдүйд “10 дахь удаагийн тоглолтоо амжилттай зохион байгууллаа” гэж хэлэхийг хүсэж байгаа. Цаашлаад Монгол улсад зохион байгуулагддаг олон улсын хэмжээний хамгийн том “Фестиваль” гэх брэнд бий болгохыг зорьж байна. Өнгөрсөн жилүүдийн тоглолтоос харахад үзэгчдийн сэтгэгдэл маш өндөр байсан. Иймд бид ирээдүйгээ илүү томоор, сайн сайхнаар харах ёстойгоо ойлгосон.

Солонгосын одууд Монголд ирээд дуулж байна гэдэг зөвхөн дотоодын төдийгүй гадаад үзэгчдийг татаад эхэлсэн. Гадаадын үзэгчид ирж манай тоглолтыг үзээд Монгол гэдэг ямар сайхан орон болох талаар тодорхой хэмжээнд эерэг сэтгэгдэлтэй буцна. Энэ дундаас монгол залуучууд ч гэсэн эх орноо хайрлах, яаж дэлхийн тавцанд гаргах хүсэл эрмэлзлийг төрүүлмээр байна.

-Дэлхийн хэмжээний одуудын хувьд Монголд ирнэ гэдэг нь  жагсаалтынх нь 77-д байдаг байсан бол ирээдүйд дуудахад эергээр хүлээн авч, шууд ирдэг хэмжээнд хүргэх болно-

– Энэ удаагийн тоглолтод замналынхаа оргил үе дээр явж буй Jaypark, Jessi гэсэн одууд ирж байна. Энэ уран бүтээлчдийг яагаад сонгосон бэ. Яриа хэлэлцээр хэрхэн явагдсан талаар мэдээлэл өгч болох уу? 

– Хип хоп хөгжмийн урсгал монгол залуучуудын сонирхлыг ихээхэн татдаг. Энэ тал дээр нь үндэслэн залуучуудын дунд судалгаа хийснээр тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн эмэгтэй репперүүдээс яах аргагүй Jessi, эрэгтэй репперүүдийн хувьд Jay Park болон түүний гаргаж ирж буй Lngshot хамтлагийг сонгосон.

Дэлхийн хэмжээний одуудыг урьж ирэхэд амаргүй байдаг. Ихэнх нь Монголд тоглолт хийх тохиромжтой газар байдаггүй гэх ойлголттой. Мөн уран бүтээлчдийн хувьд “Монголд анх удаа очиж тоглолт хийхэд миний дууг сонсох болов уу” гэх айдас бага зэрэг ажиглагддаг. Jay Park хувьд нэлээд олон шат дараатай хүсэлт тавьсны үндсэн дээр ирж байна. 2024 онд Rain-ийг урьж авчрах үедээ мөн санал тавихад хүлээж аваагүй. Тиймээс Jay Park-ийн дээд үеийн уран бүтээлчдийг урьж авчирснаар Монголд ийм тоглолт болдог, ах эгч нар очиж дууллаа гэдэг зүйлийг харсан. Мэдээж хэрэг энэхүү үйл явц амаргүй байсан ч бид амжилттай зөвшөөрүүлж чадсан.

Бидний урьж буй уран бүтээлчид мөнгө харж биш харин сэтгэл хөдлөлөөр хандаж, урам зоригоор хөдөлдөг хүмүүс. Тэдэнд “Монголд яагаад ирэх ёстой вэ” гэдгийг нь дахин дахин сайтар ойлгуулсны үндсэн дээр зөвшөөрсөн.

Олон улсад танигдсан дуучид зургаадугаар сард маш шахуу хуваарьтай байдаг. Энэ завгүй хуваарийн дунд Монголд тоглолтоо хийж байгаа нь бид тэр хэмжээнд хүртэл ойлгуулж, ятгаж чадсаны үр дүн юм.

Цаашдаа дэлхийн хэмжээний одуудын хувьд Монголд ирнэ гэдэг жагсаалтынх нь 77-д байдаг бус дуудахад эергээр хүлээн авч, шууд ирдэг хэмжээнд хүргэх болно.

– Jessi-д санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

– Түүний хувьд өмнөх жилүүдэд завгүй гэх хариу өгч байсан бол энэ жил өөрөө санал тавьж Монголыг зорин ирж байгаа. Энэ бол цэвэр соёлын нөлөө юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөх нь нэг дор хийдэг ажил биш хэдий ч бид бага багаар нөлөөлж чадаж байна.

– Та бүхний хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын мөнгөөр үнэлэгдэхгүй үр дүн гэвэл та юуг дурдах вэ?

Монгол улс газар нутгийн хувьд өргөн уудам хэдий ч цөөн хүн амтай. Тэгэхээр “яаж дэлхийд танигдах вэ” гэх асуулт гарч ирнэ. Монголчууд Чингис хааны үед цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг эзэлсэн бол орчин цагт медиа болон соёлоор нөлөөлөн довтлох боломж бий. Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол улс санаанд ордог болгохын тулд “Super Concert 2026”-г зохион байгуулж байна.

Дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг дагаад бусад орны хүмүүс Монголыг зорин ирж байна. Жишээлбэл, хөрш орнууд болох ОХУ, Хятадын урьж чадахгүй байгаа уран бүтээлчид Монголд тоглолтоо хийж байгаатай холбоотойгоор аялал жуулчлалын компаниуд олон тооны тасалбар худалдан авч байна. Жуулчид тоглолт үзчихээд шууд явахгүй, Монголын хоол хүнстэй танилцах, соёл урлагийн үзвэр үйлчилгээ үзэж, худалдан авалт хийх боломж нээгдэж байгаа. Эдгээр нь Монголыг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөөтэй юм.

Бид нэг удаа тоглолт хийгээд наргиж наадаад дуусах бус тухайн тоглолтоор дамжуулан бусад салбарын бизнес өргөжин тэлж байх учиртай

– Орчинд үед дэлхийн тавцанд гарах боломжуудын нэг бол медиа салбар гэж ярилаа. Physical Asia шоу цацагдсаны дараа Монголд ирэх хүсэлтэй Солонгос жуулчдын тоо нэмэгдсэн нь ажиглагдаж байна уу? 

– Тэр шоу бол зөвхөн Солонгос төдийгүй олон улсад маш том нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Медиа салбарын олон сувгаар дамжуулан Монголыг дэлхийн тавцанд гаргах боломжтой. Энэ бол монголчуудын хувьд шинэ үүрэг хариуцлага гэж хэлж болно. Мөн түрүүн хэлсэнчлэн урлаг, соёлоор дамжуулан бусад бизнесийн салбар ч хөгжиж эхэлнэ.

-Taeyang Монголд бие даасан тоглолтоо хиймээр байна гэж хэлсэн-

– Өнгөрсөн жилийн тоглолтын дараа “Big Bang” хамтлагийн гишүүн Taeyang, соло дуучин Ailee нар ямар сэтгэгдэлтэй буцсан бэ? 

– Taeyang, Ailee хоёр Монголд ирээд маш гүн сэтгэгдэлтэй буцсан. Анхандаа Taeyang энэ их завгүй хуваарийн хажуугаар Монголд ирж амжих болов уу гэж эргэлзэж байсан.

Гэтэл тоглолтын үеэр үзэгчид дууг нь дагаж дуулаад халуун дулаанаар хүлээж авсан болохоор сэтгэгдэл өндөр буцсан. Taeyang ирээд буцсаныхаа дараа Монголд бие даасан тоглолтоо хийх хүсэлтэй байгаагаа дурдаж байсан. Олон улсын хөгжмийн наадамд оролцохдоо уран бүтээлчид 4-5 дуу дуулах стандарттай байдаг. Бидний хувьд Taeyang-ийг гуйж гуйж есөн дуу дуулуулж чадсан.

– Энэ жилийн тоглолтын онцлог юу вэ, үзэгчдэд зориулж шинээр бэлдсэн зүйл бий юу? 

– Өнгөрсөн жил тогны асуудлаас болж түрхэн зуур саатсан. Энэ удаад техникийн талаас маш сайн бэлтгэл хийж байгаа. Дэлхийн томоохон одуудыг урьж байгаа учраас хамгийн өргөн, том тайзыг зассан. Мөн Өмнөд Солонгосоос өргөн бүрэлдэхүүнтэй томоохон баг ирнэ.

Jaypark, Lngshot хамтлагтай нийлээд 10 гаруй дуу дуулж, Супер концертыг доргиох төлөвлөгөөтэйгөөр бэлдэж байна. Үзэгчдийн хувьд тоглолтын уур амьсгалыг мэдэрч, хамтдаа хөгжилдөх бэлтгэлээ хийгээд ирээрэй.

Цаашид илүү олон жил зохион байгуулах учраас дараа жил илүү том одуудыг авч ирнэ. Жил бүр сайжруулж, том том одуудыг авч ирэхийн тулд монголчууд маань биднийг сайн дэмжээрэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: Ikon.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Э.Лхагва-Очир: Олон улсын уран бүтээлчид жил бүр биднээс сургалт авч, Япон, АНУ-д өөрсдийнхөө шоуг хийж байна

11/06/2026
Ярилцлага Урлаг

Б.Аззаяа: “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр Хотулун гүнжийн эрэлхэг, дайчин дүр төрхийг харуулна

10/06/2026
Ярилцлага Урлаг

Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа: “Хайрын бурхан” тоглолт маань сонирхолтой үзүүлбэр, гайхалтай дуунуудаар дүүрэн байгаа

04/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026

Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа

13/06/2026

УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо

13/06/2026

“KPop Demon Hunters”-ын Ejae хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд Андреа Бочеллитой хамтран дууллаа

12/06/2026

“Махабхарат: Шударга ёсны төлөөх дайн” цувралын 100 ангид хиймэл оюуныг ашиглажээ

12/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.