Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Bad Bunny Пап ламтай уулзжээ
Оддын амьдрал

Bad Bunny Пап ламтай уулзжээ

Урлаг Урлаг13/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Испанид сүүлийн өдрүүдэд хамгийн олон хүнийг татсан хоёр хүн нь Пап лам Лео XIV болон Пуэрто-Рикогийн алдарт дуучин Bad Bunny байлаа.

Пап лам мөргөл, номлолын арга хэмжээнүүдээр цэнгэлдэх хүрээлэн, талбайг дүүргэж байсан бол Bad Bunny хэдэн арван мянган хүнийг хамарсан томоохон тоглолтууд хийж байв.

Ватикан тэднийг даваа гараг(2026.06.08)-т Мадрид хотод богино хугацаанд уулзсаныг баталсан ч уулзалтын зураг, бичлэгийг хараахан нийтлээгүй байна. Тиймээс АНУ-д төрсөн анхны Пап ламыг реггетон хөгжмийн супер одтой хамт харна гэж найдаж байсан хүмүүсийн урмыг хугалжээ.

Ватиканы төлөөлөгчийн мэдээлснээр Пап лам Bad Bunny-г гэр бүлийнхэн болон бусад хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан байна. Уран бүтээлч өөрөө Пап ламтай уулзах хүсэлт гаргасан, мөн гар барих үедээ сэтгэл нь маш их хөдөлсөн байсан талаар Ватикан мэдээлжээ.

Ромоос Мадрид руу нисэх замдаа Пап лам Bad Bunny-тай өрсөлдөж буй талаар хошигнон ярьсан байна. Учир нь түүний залуучуудтай хийх арга хэмжээ Бад Баннигийн тоглолттой нэг өдөр давхацжээ. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүсээс Bad Bunny-г үзэх үү, эсвэл Пап ламыг үзэх үү гэж асуувал олон хүн Bad Bunny-г сонгоно байх. Гэхдээ бас Пап ламыг үзэхээр ирэх хүмүүс цөөнгүй байх болно. Энэ нь өөрөө их зүйлийг хэлж байгаа юм” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026

ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

21/08/2026

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.