Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
Музей

Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ

Урлаг Урлаг15/06/2026Шинэчлэгдсэн:15/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн төлөө нэгэн зорилгын дор дэлхийн 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлагууд цугларч 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр  “Чингис хаан” Үндэсний музейд чуулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна.  “Евро-Азийн их солилцоо, ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” чуулганаар Евро-Азийн улс орнуудын музейн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Мөн харилцан мэдлэг, туршлагаа солилцох, хүн төрөлхтний соёлын гайхамшигт өвийг хадгалах, хамгаалах болно. Үүнээс гадна түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд нэгдэж, музейн хөгжлийн олон чиглэлээр хэлэлцэж эхэллээ.

Чуулганыг “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С. Чулуун нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Монголын хөгжмийн урлагийн сор бүтээлүүдийн нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг сонордуулснаар чуулган албан ёсоор ийнхүү нээлтээ хийлээ.  Академич С.Чулуун “Чингис хаан” Үндэсний музей нь Евро-Азийн бүс нутагтаа хамгийн залуу нь байж магадгүй. Тиймээс бидэнд олон арван жилийн туршлагатай бүс нутгийн болон олон улсын нэр хүндтэй музейн үйл ажиллагаатай уялдуулан шинэ мэдлэгийг солилцох, туулж өнгөрсөн туршлагаас суралцах болно. Мөн ирээдүйд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэхэд энэхүү чуулган чухал ач холбогдолтой учраас хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Монголчууд нүүдлийн иргэншлийг тасралтгүй уламжлан, амьдралын өвөрмөц дүр төрхөө хадгалж, эрс тэс уур амьсгалыг сөрж, тэсвэр тэвчээрийг туулж их түүхийг бүтээсэн ард түмэн юм. Монголчууд зөвхөн байлдан дагуулал хийж байсангүй тэд тухайн ард түмний шашин, хэл, амьдралын хэв маягийг хүндэтгэн, эв зүйгүй байдлыг зохицуулж байлаа. Оюун билгийн авьяас билэгтнүүдийг эрхэмд үзэж, олон бүтээн байгуулалт хийснийг өнөөдөр дэлхийн түүх зөвөөр харж байна. Түүхийг үнэн зөвөөр харуулах, ойлгуулах, түүхэн цаг үед нь аливаа асуудлыг тавьж үзэхэд Чингис хаан Үндэсний музейн нэгэн гол үүрэг агуулагддаг” гэдгийг тодотгон хэллээ.

Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид болон бусад албаны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Чуулган тав хоног үргэлжлэх бөгөөд, Евро-Азийн улс орнуудын музейн удирдлагууд цуглан музейн хөгжил, бодлого, үйл ажиллагаа, нүүдэлчдийн өв соёлын хадгалалт хамгаалалт, нөхцөл байдал, хамтын ажиллагааны шинэ боломж, харилцаа, шинэ эрин дэх музей, технологи, инновацийн чиглэлээр салбар хуралдаануудыг зохион байгуулж санал, зорилго, ирээдүйн боломжийн тухай хэлэлцэнэ. Чуулганы төгсгөлд Евро-Азийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнуудтай танилцсанаар өндөрлөнө.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно

12/06/2026
Музей Урлаг

Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойд зориулсан бага хурал болов

12/06/2026
Музей Урлаг

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

11/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026

Дуучин Д.Дүйнхэржав “Mongolian Best Classic” пянз гаргалаа

15/06/2026

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026

Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрч байна

15/06/2026

Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ

15/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.