Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ
Сонин хачин

MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

Урлаг Урлаг15/06/2026Шинэчлэгдсэн:15/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн алдарт контент бүтээгч, YouTube од Жимми Доналдсон MrBeast YouTube платформын түүхэнд 500 сая захиалагч (subscriber)-тай болсон анхны хувь хүн болж шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү түүхэн босгыг тэрбээр 2026 оны зургаадугаар сарын 12-нд давсан бөгөөд үйл явдлыг шууд дамжуулан фэнүүдтэйгээ хамт тэмдэглэсэн байна.

YouTube-ийн албан ёсны мэдээлснээр MrBeast нь өмнө нь 2022 онд хамгийн олон дагагчтай хувь хүн, 2024 онд платформын хамгийн олон захиалагчтай суваг болж байсан бөгөөд энэ удаад хагас тэрбум захиалагчийн босгыг давсан анхны контент бүтээгч болжээ.

Жинхэнэ нэр нь Жимми Дональдсон болох MrBeast гурван настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд асар их мөнгөн шагналтай сорилтууд, өргөн хүрээний сайн үйлсийн аян, өндөр төсөвтэй үзүүлбэрүүдээрээ дэлхий даяар танигдсан.

Түүний контентын гол онцлог нь энтертайнмент болон буяны үйл ажиллагааг хослуулдгаараа ялгардаг бөгөөд энэ нь олон сая үзэгчийг татахад чухал нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Өдгөө MrBeast-ийн сувгууд олон хэл дээр контент хүргэдэг бөгөөд түүний бизнесийн хүрээ нь медиа үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, буяны байгууллага зэрэг олон салбарт тэлээд байна. 500 сая захиалагчийн амжилт нь зөвхөн нэг контент бүтээгчийн амжилт төдийгүй дижитал контентын салбарын өсөлт, нөлөөллийн шинэ хэмжүүр болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Амьтны ертөнц Урлаг

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг толилуулна

23/11/2026

Олон улсын 48 дахь удаагийн “Сэйко” үзэсгэлэнд Монголын 14 уран бүтээлчийн 14 бүтээлийг дэлгэж байна

23/11/2026

Өнөөдөр “Pro” театрын найруулагч, жүжигчин Б.Анхбаатарын төрсөн өдөр

23/11/2026

“Халамцуу салхи” пянзад хит 10 уран бүтээл багтжээ

23/11/2026

“Ариун орон” мэргэжлийн уртын дуучдын улсын уралдаанд Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар түрүүллээ

23/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.