БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний түүхийн музейгээр зочилж Монгол түмний түүхэн уламжилал, он цагийн хэлхээ, уламжлал соёлтой танилцлаа.
Тэрээр музейн үзмэрүүдтэй танилцсаны дараа хүндэтгэлийн дэвтэрт өөрийн саналыг үлдээсэн юм. Үүнд “Монгол Хятад хоёр улс өнө эртний уламжлалт харилцаатай болох нь тус музей дэх олон дурсгалуудаас тод илэрч байв. Хойшид хоёр орны хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжихийг ерөөе” хэмээн тэмдэглэн үлдээсэн байлаа. Үүний дараа тэрээр зочид төлөөлөгчдийн хамтаар Монголын уран зургийн галерейд зочилж ДуньХуан мужийн үзмэрийн нээлтэд хэрхэн бэлтгэж буй үйл ажиллагаатай танилцсан юм.