Олон улсын музейн зөвлөл (ICOM) үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсэн ээлжит хуралдаан Франц улсын Парис хотноо ЮНЕСКО-ийн байранд нээлтээ хийлээ.
Энэхүү хуралдаанд Олон улсын музейн зөвлөлийн Монгол дахь Үндэсний хорооны тэргүүн, “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа оролцож байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс музейн мэргэжилтнүүд, судлаачид, соёлын өвийн хамгаалагчид жил бүр нэгдэн цугларч өв соёлын ирээдүйг хамтдаа тодорхойлж, музейн ёс зүйн шинэчилсэн дүрмийг баталж, ирээдүйн музейн хөгжлийг тодорхойлох, хамтын үйл ажиллагааг системчлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэж байна.

