Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ
Сонин хачин

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Бельги Улсын нийслэл Брюссель хотын төв дэх алдарт Маннекен-Пис хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монгол дээл өмсүүлэх ёслол 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр болжээ.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн болон Брюссель хотын хүндэт дэд дарга Ахмед Ел Ктиби нар үг хэлсэн байна.

Элчин сайд Л.Болд, Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Брюссель хотын төдийгүй Бельги Улсын бэлгэ тэмдэг болсон Маннекен-Писийг монгол дээлээр гоёсон нь хүндэтгэлийн нэг хэлбэр юм. Хэмжээний хувьд том биш ч өөрийн улсын түүх, нэр хүндийг дэлхийн томоохон хөшөөнүүдтэй эн зэрэгцэж өндөрт өргөдөг соёлын нэгэн дурсгал юм. Хэн хүний хайрыг татсан хөшөө монгол дээлээ өмссөнөөр Монгол Улс, Бельги Улсын хоорондын найрсаг харилцаа, түншлэлийн илрэл болж байна гэв.

Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн, Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 55 жилийн хугацаанд найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн зарчмаар хөгжиж ирснийг тэмдэглээд энэхүү харилцааг цаашид хөгжүүлэхэд дипломат ажиллагааны чухлыг онцоллоо.

Маннекен-Пист монгол дээлийг 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Бельги Улсад айлчлах үеэрээ бэлэглэсэн бөгөөд Маннекен Пис гурав дахь удаагаа монгол дээлээрээ гоёлоо.

Энэ арга хэмжээнд Брюссель хотын Соёл, түүхийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, Маннекен-Пист хүндэтгэл үзүүлэн ая дууны мэндчилгээ өргөснөөс гадна уран сайханч, Бельги Улсын иргэн Димитри Лоуэрс морин хуурын эгшгээр Маннекен-Писийг амилууллаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд соёл, урлагийг сурталчлах, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Титаникаас үлдсэн эд зүйлсийг дуудлагаар худалдахыг эсэргүүцжээ

26/06/2026
Сонин хачин Урлаг

Анхны геопарк Ханбогд суманд үүдээ нээнэ

26/06/2026
Сонин хачин Урлаг

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.