Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо
Кино

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

Урлаг Урлаг01/07/2026Шинэчлэгдсэн:01/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Michael” кино дэлхийн кино театруудаас нийт 977.4 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой намтар кино болж шинэ дээд амжилт тогтоолоо. Ингэснээр өмнө нь 965 сая ам.долларын орлогоор тэргүүлж байсан Кристофер Ноланы “Oppenheimer” киног ардаа орхисон байна.

Найруулагч Антуан Фукуагийн бүтээлд Майкл Жексоны дүрийг түүний ахын хүү Жаафар Жексон бүтээсэн бөгөөд кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийхдээ дэлхий даяар эхний амралтын өдрөөрөө 217 сая ам.долларын орлого олж, хөгжмийн намтар киноны шинэ дээд амжилтыг тогтоож байв. Одоогийн байдлаар зөвхөн АНУ-д 370 сая гаруй ам.долларын орлого цуглуулаад байгаа бөгөөд энэ нь “Lionsgate” студийн дотоодын зах зээл дэх хамгийн өндөр орлоготой гурав дахь бүтээл болжээ.

Кинонд Майкл Жексоны хүүхэд нас, “Jackson 5” хамтлагийн үеэс эхлэн 1988 оны “Bad” аялан тоглолт хүртэлх амьдрал, уран бүтээлийг өгүүлдэг. Гэвч хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаарх олон жилийн маргаантай асуудлыг тусгаагүй нь шүүмжлэл дагуулсан ч үзэгчдийн сонирхлыг бууруулсангүй.

Киноны амжилт Майкл Жексоны хөгжмийн борлуулалт, стримингийг ч эрс өсгөжээ. Түүний дуунуудын сонсолт огцом нэмэгдэж, домогт “Thriller” цомог “Billboard 200” жагсаалтын долоодугаар байрт дахин бичигдсэн байна. Мөн түүний бие даасан уран бүтээлийн долоо хоногийн стриминг өмнөх дээд үзүүлэлтээсээ 146 хувиар өссөн бол “Jackson 5” хамтлагийн дуунуудын сонсолт мөн 135 хувиар нэмэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар “Michael” кино ойрын хугацаанд дэлхийн хэмжээнд 1 тэрбум ам.долларын орлогын босгыг давна гэсэн хүлээлт өндөр байна. Түүнчлэн киноны төгсгөлд “The Story Continues” (“Түүх үргэлжилнэ”) гэх өгүүлбэрийг харуулсан нь үргэлжлэл анги бүтээхээр төлөвлөж байгааг илтгэж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Долдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/07/2026
Кино Урлаг

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026
Кино Урлаг

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.