Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа
Оддын амьдрал

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

Урлаг Урлаг01/07/2026Шинэчлэгдсэн:01/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын Дээд шүүх 82 настай жүжигчин О Ён Сүд холбогдох бэлгийн дарамт гэх хэргийг эцэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах шийдвэр гаргалаа. Ингэснээр гурван жил долоон сар үргэлжилсэн шүүхийн маргаан өндөрлөж байна.

Зургадугаар сарын 25-нд Дээд шүүхийн гуравдугаар танхим прокурорын байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах үндэслэл нь хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Үүний үр дүнд давж заалдах шатны шүүхийн цагаатгах шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болжээ.

О Ён Сү нь 2022 оны арваннэгдүгээр сард театрын хамтлагт хамтран ажиллаж байсан эмэгтэйг 2017 онд хоёр удаа хүч хэрэглэн бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Прокурорын мэдээлснээр тэрээр эмэгтэйг зөвшөөрөлгүй тэвэрч, гэрийнх нь үүдэнд хацар дээр нь үнссэн гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх О Ён Сүг буруутайд тооцож, найман сарын хорих ял оноосон ч хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах шийдвэр гаргаж байв. Тухайн үед шүүх хохирогчийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө өгдөг төвд өгсөн мэдүүлэг, ойрын хүнийх нь яриа, өдрийн тэмдэглэл болон О Ён Сүгийн уучлал хүссэн зурвасыг нотлох баримт гэж үзжээ.

Харин давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт хүнийг буруутай гэж тогтоохын тулд эргэлзээгүй хангалттай нотлох баримт шаардлагатайг онцолж, эргэлзээ байгаа тохиолдолд түүнийг яллагдагчийн талд шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн байна.

Мөн О Ён Сүгийн илгээсэн уучлал хүссэн зурвас нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэжээ. Шүүхийн шийдвэрт “Шүүгдэгч асуудлыг хурцатгахгүйгээр эвээр шийдвэрлэхийн тулд уучлал хүссэн бололтой. Тухайн зурвасыг бүхэлд нь авч үзвэл энэ нь тодорхой нэг гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бус, ерөнхий утгатай уучлал байсан гэж тайлбарлах боломжтой” хэмээн онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026
Оддын амьдрал Урлаг

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.