Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Village People” хамтлагийн гоцлол дуучин Виктор Уиллис 74 насандаа таалал төгслөө
Дуу хөгжим

“Village People” хамтлагийн гоцлол дуучин Виктор Уиллис 74 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг02/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1970-аад оны диско хамтлаг болох “Village People” хамтлагийн гоцлол дуучин Виктор Уиллис 74 насандаа таалал төгссөн тухай хамтлагийн албан ёсны цахим хуудсанд мэдэгджээ.

Мэдэгдэлд “Виктор 2026 оны зургаадугаар сарын 30-ны даваа гарагт хүнд өвчний улмаас таалал төгсөв. Хувийн нууцыг хадгалахыг хүсэж байна” гэжээ.

Ахлах сургуулийнхаа “The Ballads” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Виктор Уиллис “Hair” хөгжмийн продакшнд тоглож, дараа нь “Two Gentlemen of Verona” болон “The Wiz” хамтлагуудын тоглолтуудад оролцож байв.

1977 онд тэрбээр Францын продюсер Жак Моралигийн дэмжлэгээр “The Village People” нэрээр дөрвөн дуутай демо цомгоо гаргаж, хамтлагаа байгуулжээ.

Тус хамтлаг “Cruisin” (1978), “Macho Man” 1978), “Live and Sleazy”, “Go West (1979) зэрэг цомог гаргасан бөгөөд “Billboard” сэтгүүл тус хамтлагийг “Өнөөгийн поп/диско жанрын хамгийн эсэргүүцэшгүй хэмнэлүүдийн нэг” гэж тодорхойлсон байдаг.

Виктор Уиллис 1979 онд хамтлагаасаа гарч, тус ондоо “Solo Man” бие даасан цомгоо бэлэн болгосон ч худалдаанд гаргаагүй. Тус цомог нь бүр 2015 онд худалдаанд гарч байв. Тэрбээр 2017 онд эргэн хамтлагтаа нэгдэж, 2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын өмнөх жагсаал дээр “YMCA” хамтлагтайгаа тоглолтоо толилуулсан юм.

 

 

 

”

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монголын продюсер Аялагч, хөгжимчин Лео Рохас нар хамтарсан цомог гаргана

02/07/2026
Дуу хөгжим Урлаг

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алдарт “Legally Blonde” киноноос сэдэвлэсэн “Elle” цуврал үзэгчдийг талцуулав

02/07/2026

Ж.Маргад: Жинхэнэ нулимс бол эдгэрэл хийгээд ариусал

02/07/2026

“Village People” хамтлагийн гоцлол дуучин Виктор Уиллис 74 насандаа таалал төгслөө

02/07/2026

Монголын продюсер Аялагч, хөгжимчин Лео Рохас нар хамтарсан цомог гаргана

02/07/2026

Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденс борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ

02/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.