Найруулагч Карл Ринш “Netflix”-ээс шинжлэх ухааны уран зөгнөлт “White Horse” цуврал бүтээхэд зориулагдсан 11 сая ам.долларыг залилан авч, зориулалтын бусаар ашигласан хэрэгт буруутгагдсан. Түүнд хоёр жил зургаан сарын хорих ял, мөн гурван жилийн хяналттай суллагдах хугацаа, 11 сая ам.долларыг хураалгах шийтгэл, торгууль ногдуулжээ.
Шүүх хурлын үеэр Ринш өөрийн үйлдэлд уучлал хүсэж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж мэдэгджээ. Гэвч шүүгч энэ нь залилангийн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш гэж үзсэн байна.
Жүжигчин Кеану Ривз шүүхэд захидал илгээж, Карл Риншт энэрэнгүй хандахыг хүссэн байна. Тэд өмнө нь “47 Ronin” кинонд хамтран ажиллаж байсан юм. Тэрбээр Карл Риншийг авьяаслаг уран бүтээлч боловч өөрийгөө сүйтгэх хандлагатай хүн гэж тодорхойлжээ.

