Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Дижитал” хамтлагийн шинэ уран бүтээл “Монголжингоо” дууны клип
Дуу хөгжим

“Дижитал” хамтлагийн шинэ уран бүтээл “Монголжингоо” дууны клип

Урлаг Урлаг27/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongoljingoo58783729922014-08-27-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Дижитал" хамтлагийн шинэ уран бүтээл "Монголжингоо" дууны клипийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү клипэнд "Sara Fashion", "Naru photo studio", "Сүмбэр цамхаг" констракшн, болон бүжигчин, Бямбаа , уран нугараач Номин, ятгачин Хулан, жүжигчин Ариунцэцэг нар хамтран ажилласан байна.

МОНГОЛЖИНГОО

Эгэл даруу цаанаа л нэг ихэмсэг
Энгийн атлаа байгаа байдал чинь төгс
Гуа үзэсгэлэнг бүрдүүлсэн монголжингоо
Чиний харцанд өртөх боломж надад олгооч
Үзэсгэлэн гоо үнэхээр ялдам ялруухан
Үг цөөн сэтгэл булаам бас даруухан
Яг л миний хүсэл чи бол ялгуун сар
Ятгын эгшиг хөглөх тансагхан хээ хуар
Итгэл даах монгол бүсгүй чи онцгой
Сэтгэлийн хөг эгшиг дорнын үзэсгэлэн гоо
Бурхан тэнгэрийн бүтээсэн уран тансаг шаглаа
Буруу зөөллөж бусдыг хайрлах бүсгүй завилгаа

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар чамд өөрөө би
Халуухан үзэсгэлэн гоо
Хайрлуулмаар чамаар өөрийгөө
Харц булаам Монголжингоо

Монголын үзэсгэлэн гоо мойл хархан нүдэн
Мөрөөдөл хүслийн тэнгэр бүсгүй чамайг шүтнэ
Анхилхан үнэртэй танхилхан цэцэгхэн
Ариухан нандин гэгээхэн шүүдэрхэн
Цагаан дарь эхийн дүр нүдэн дээр минь амилжээ
Цайлган сэтгэл үзэсгэлэн гоог чимжээ
Эрхэмсэг бардам энхрийхэн ялдам
Энэ ертөнцийн гэгээ үнэхээр дуу алдам
Амирлангуйн тэнгэрт сахиусан тэнгэр далавчаа дэвнэ
Эмзэгхэн зан чанар үзэсгэлэн гоог чинь улам нэмнэ
Эелдэгхэн зөөлөн хэрнээ эрэлхэг хатан ухаантай
Энгийн дөлгөөхөн Монгол бүсгүйд би хайртай
Аялгуулан дуулах бүүвэйн дуу нь уярам уяхан
Аньсага сормуусаа дэрвэх гүнжхэн нэг л туяхан
Энхрий ялдамхан энгийн байдал чинь ялгуухан
Эгшиг намуухан бас яруухан

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар чамд өөрөө би
Халуухан үзэсгэлэн гоо
Хайрлуулмаар чамаар өөрийгөө
Харц булаам Монголжингоо

Торомгорхон нүднийх нь хөөрхөн хайр булаам
Үзэсгэлэн гоо
Төгс ялдам энхрийхэн бүсгүйд хайлж урсмаар
Монголжингоо

Алдрай эмзэгхэн анхилуун үнэртэн
Алаг хорвоог уярааж чаддаг ариун сэтгэлтэн
Эрхлэнхэн нааддаг ялдам бүсгүй
Амьдралын минь түшиг болох хос багана нь чи

Навч, цэцгэн дээр
Нар, сарны доор
Монгол бүсгүй урт гэзэг дээлээрээ гоёжээ
Нуман саран хөмсөг дуран хархан нүд нь
Үзэсгэлэн гоог бүрдүүлэн гоо сайхныг нэмжээ
Бүсгүй минь чи биеэ хувааж хүн төрүүлдэг
Сүүн сэтгэлтэй хүний сайхан гэргий
Бүсгүй минь чиний Инээмсэглэлээс гэрэл цацарч
Гунигийг үргээж жаргал дүүрэн гэр гийнэ

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар чамд өөрөө би
Халуухан үзэсгэлэн гоо
Хайрлуулмаар чамаар өөрийгөө
Харц булаам Монголжингоо

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар чамд өөрөө би
Халуухан үзэсгэлэн гоо
Хайрлуулмаар чамаар өөрийгөө
Харц булаам Монголжингоо

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

11/06/2025
Дуу хөгжим Урлаг

“Плэйтайм” наадмаар 100 мянган үзэгч хүлээн авахаар зэхжээ

11/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.